Sunday, September 4, 2011

Зарим Дуртай Үгс

Хамгийн том ялалт бол өөрийгөө ялах юм.

Бусадтай хуваалцаж байгаа болгон чинь өсөн үржиж
Бусдаас нууж байгаа бүхэн чинь хорогдсоор байх болно.

Бурхан минь надад би өөрчилж чадахгүй тэр зүйлийг олж авах амар амгаланг, би өөрчилж чадах тэр зүйлийг өөрчлөх эр зоригийг, тэр хоёрыг өөр хооронд ялгах мэргэн ухааныг бэлэглээч.

Амьдрах урлаг

Амьдрал бол жүжиг. Түүнд гол дүр бүтээх үү? эсвэл туслах дүр бүтээх үү? Эерэг дүр бүтээх үү, эсрэг дүрд тоглох уу? Дүрээ сайн бүтээх үү, муу бүтээх үү?

Бүгд танаас л шалтгаалах болно.

Та тохирох дүрээ олсон уу, хайсаар л явна уу?

Зүрх

Та зүрхэн дээрээ гараа тавь таныг амьдруулах гэж ямар шаргуу ажиллаж байгааг мэдэрч байна уу? Та ч ийм шаргуу байхгүй бол та зүгээр амьд мах болон хувирах болно. Таны зүрх бүхэл бүтэн 60, 70, 80 жилийн турш зосголтгүйгээр дэмий цохилсон хэрэг болно шүү дээ.

Эцсийн зогсоол

   Эцсийн зогсоол дээрээс би
Энхрий хайрыг олж харна
Энэрэл халамжийг олж харна
Энэрэнгүй нигүүлсэлийг олж харна
Эцсийн үнэнийг олж харна
Эхний зогсоолыг олж харна
Ээжийгээ олж харна

Явмааргүй байна

Ачаагаа би бэлдмээргүй байна
Алс замд одмооргүй байна
Ачит эмээгээ орхимооргүй байна
Амраг хайртаасаа холдмооргүй байна
     Маргаашийн сайхан амьдралын төлөө
     Магад өнөөдрийг золиослох хэрэгтэй юм уу
     Ирээдүйн сайн сайхны төлөө
     Өнөөдрийн жаргалыг умартах ёстой юм уу

Маргааш явна гэхээр гунигтай байна.
/2010.08.27 22:35/

Ховд-УБ хоёрын хооронд бараг наснаасаа л олон явлаа. Оччихоод буцахдаа иймэрхүү юм бичиж байжээ :)