Thursday, February 19, 2009

Миний дүүгийн шүлэг(1)

Би 2 эмэгтэй дүүтэй миний эрдэнэсүүд байгаа юм. Одоо 9, 7 - р ангид сурдаг. Жаахан юм бичих сонирхолтой авъяас ч гэсэн байгаа юм шиг байна лээ хэхэ. Лав л миний сэтгээгүйг сэтгэдэг юм. 2 дүүгийнхээ бичих гэж оролдсон хэдэн мөртүүдийг оруулж байхаар шиидлээ.

Нэргүй


Дөрвөн өнгийн хувцастай орчлонд

Дөрөө мултлан бууж ирсэн би

Алаг эрээн цагаан цаасан дээр

Арилгаж болшгүй толбо болон үлдсэн

Алдаж онох энэ орчлонд

Аавын үг гэдэг алтнаас үнэтэй байсныг

Амьдралын явцад ухаарсан би

Буцаж урсдаггүй урсгал ус шиг

Урсан өнгөрөх цаг хугацааг

Ухрааж буцааж болдог бол

Алдаа эндлээ залруулахсан

П.Дэлгэрзаяа

3 comments:

  1. ҮНэхээр гайхалтай. Би энэ шүлгүүдэд нь коммент (угаалгын коммент биш! Comment гэж сэтгэгдэл гэсэн утгаар нь :P) үлдээхгүй байж чадсангүй. Лаг юм аа. Үнэхээр гүн юм.

    ReplyDelete
  2. Нэрийг нь "Аавын үг" гэж нэрлэвэл онох байхаа... Үнэхээр гоё шүлэг болжээ

    ReplyDelete
  3. Uneheer goy shuleg bna Delgerzayagin ehnii bichsen shuleg ni goy l shuleg bna shde mundag huuhduud bnaa.

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.