Monday, September 28, 2009

2 дүүгээ санаж байна шүү

Ах нь 2 дүүгээ маш их санаж байна шүү. Тэр 2 минь Ховдод эмээтэйгээ цуг байгаа. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэгдээ. Хамт байхаараа загнаад л барьж идчих гээд байдаг мөртлөө холдоод явахаараа л санаад байх юм. Миний хар, шар 2 хичээлээ л сайн хийгээрэй ах нь та хоёрынхоо төлөө чадах бүхнээ зориулах болноо. Та 2 минь миний амьдралын гол утга учруудын нэг нь юм шүү. Дүүтэй хүний жаргалыг ах нь эдэлж явна, дүүгээ санахын жаргалыг мэдэрч явна. Тун удахгүй 3лаа хамтдаа сайхан амьдрах болноо. Эмээтэйгээ бас нэг хүнтэй хамтдаа өнөр бүлээрээ аз жаргалтай амьдрах болно. Тэр л үеийн төлөө ах нь зүтгэж явна, тийм болсон байхыг ах нь сэтгэлдээ үргэлж мөрөөдөж, төсөөлж явна. Сургуулиа төгсөөд, дипломаа авангуут ах нь та 3 дээрээ очих болно. Ахыгаа хүлээж байгаарай…

4 comments:

  1. Бас нэг эрхэм хүнтэй юу?хэ хэ...
    Тиймээ дүү нар яахын аргагүй амьдрал, аз жаргал, баяр баясгалан ,нар байгаа биз...

    ReplyDelete
  2. Хэхэ. Тийм шүү нэг хүнтэй хамтдаа аз жаргалтай амьдрах болно.

    ReplyDelete
  3. Адилхан орон нутгийн хүмүүс юм байна ккк ... Хол газар очихоороо тэднийгээ үгүйлэх юм даа. би бас иймэрхүү нийтлэл бичдэг. Ёстой л үнэндээ хажуудаа байхад загнаж зандраад л ... Би бас муу ээжийгээ аймаар санаж байна аа :((

    ReplyDelete
  4. sain hicheeegeerei terhuu saihan amidarliinha tuluu....,

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.