Saturday, September 18, 2010

Facebook application хэрхэн бичих вэ?

500 сая хэрэглэгчтэй энэ их айлаас Facebook-с гадна олон компани, хувь хүмүүс ашиг олж байдаг нь ойлгомжтой. Тэгвэл програмист бид нарт ямар боломж байна вэ?

Хэрвээ та facebook хэрэглэдэг бол "facebook application" гэж мэдэх байх. Үнэхээр хэрэгтэй, гоё програм /application/ хийж чадвал насныхаа хоолыг оллоо л гэсэн үг :-). 

Шаардагдах мэдлэг :

- Мэдээж програм бичиж чаддаг байх. Ямар ч хэл дээр хамаагүй гэхдээ C# , PHP 2 хэл дээр Facebook - н албан ёсны API байдаг.

- Англи хэлээр тодорхой хэмжээнд уншаад ойлгодог байх.

Хэрэглэгдэх зүйлс :

- Facebook бүртгэл.

- Хэрвээ вэб хийх гэж байгаа бол байрлуулах web hosting.

Програм бичих алхамууд : 

1) Мэдээж та facebook дээр бүртгэлтэй төдийгүй нэлээд сайн мэддэг, хэрэглэдэг байх хэрэгтэй. Хэрэв та бүртгэлгүй бол яг одоо www.facebook.com руу ороод бүртгүүлээд идэвхитэй, арай өөр нүдээр буюу програм зохиогчийн нүдээр харж дор хаяж 7 хоног хэрэглэсний дараа энэ бичлэгийн 2 дахь алхамаас нь үргэлжлүүлэн уншина уу гэж зөвлөмөөр байна.

2) http://www.facebook.com/developers/ - рүү орж Developers application-г өөрийнхөө facebook-д суулгана. /allow хийнэ/

3) 

Хэрвээ таны бүртгэл батлагдаагүй байсан бол доорхи хуудас руу очно.

Эндээс гар утсаараа баталгаажуулах буюу your mobile хэсэг дараад амьдарч байгаа улсаа сонгоод утасныхаа дугаарыг оруулаад confirm-г дарна.

Хэсэг хугацааны дараа таны утсанд facebook-с баталгуужуулах кодтой SMS ирнэ.

Кодоо хийгээд confirm дарахад баталгаажуулалт амжилттай болсон бол : 

4) http://www.facebook.com/developers/createapp.php рүү орно.

Application-ыхаа нэрийг өгөөд Agree-г сонгоод Create Application.

Application-ыхаа нэрэн дарахад тухай app-н тохиргооны хэсэг гарч ирнэ.

Edit Setting гэсэн хэсэг рүү орж тохиргоонуудаа хийж өгнө.

Хамгийн чухал тохиргоонууд Facebook Integration гэдэг хэсэгт байрладаг.

5) Тохиргоо хийх

Canvas page : Таны програмын үндсэн URL. Жишээ нь : examleapp

Canvas URL : Дээрхи үндсэн URL - д дуудагдах вэб-н хаяг. Та програмаа бичээд хостинг хийгээд байрлуулчихсан бол тэрний хаяг байна. Localhost байж болно. Жишээ нь : http://www.examle.com/fb_examle_app/

Canvas Type : Төрлөө сонгоно. Энэ оны сүүлчээр Facebook FBML-г дэмжихээ болих /илүү мэдээллийг эндээс/ учраас IFrame-г сонгосон нь дээр.

Profile Tabs гэдэг хэсэгт таны прорамыг суулгасан хэрэглэгчдийн tab-ууд дээр таны програмын tab нэмэгдэхэд шаардлагатай мэдээллүдийг бөглөнө.

Tab Name : Таb-ийн нэр

Tab URL : Таны програмын tab-г сонгоход ачааллах хуудас. Жишээ нь : tab.php гэвэл http://www.examle.com/fb_examle_app/tab.php хуудсыг ачааллана.

Бусад дурьдагдаагүй талбаруудыг эхний энгийн түвшинд бөглөх шаардлагагүй.

Бүгдийг бөглөөд хадгалсан бол http://apps.facebook.com/[CANVAS_URL] гээд ороход л ажиллаж байгаа.

 

Бидний хийсэн анхны app http://www.facebook.com/pages/RestaurantBARcom/102271633167422?v=app_146777775344154 энд байгаа сонирхож үзээрэй. Add to your tab гэдэг хэсгийг бөглөөд Subscribe хийгээрэй. Тэнд бас нэг app холбогдсон байгаа ашиглаж үзээрэй.

Өөр асуух болон бусаддаа /бас надад/ хэлэх зөвлөгөө, мэддэг зүйлсээрээ сэтгэгдэл үлдээнэ үү.

Монголын facebook-чид маш олон болтугай :D . 

2 comments:

  1. Зиө зиө ингээд #facebook апп хийгээд сурчдын байжээ.

    ReplyDelete
  2. Баярлалаа их хэрэг боллоо
    Өшөө энэ талаар бичээд байгаарай

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.