Sunday, July 10, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх - 2

Зиа энд бичсэн агуу түүхийнхээ үргэлжлэлийг толилуулъя :).

Төгсөх анги буюу 10р ангид орлоо. Хүүхдүүд конкурс, ирээдүйн мэргэжлээ бодож байхад би гэдэг хүн олимпиад л бодоостой. Цэгмэд багш маань сургуулиас чөлөө авчихсаан бэлтгэлээ хий гээд л бараг бүтэн жил ямар ч хичээл хийлгүй лабораторидоо цоожлуулаал суудаг байлаа.

Өглөө 8с ирээл байнга сонсдог 10аад дуугаа / Болд од болж байсан үе Хайрын хүч, Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй, Камертоны Гоёл, Дурсамж г.м/ тавьчаал бодлогоо бодож өгнө дөө. Өдөр хичээл тарахаар найзуудтайгаа хамт харьж цайгаа уучаад буцаж ирээл суудаг. Ийм л циклээр 8сар явсан байх. Интернэт байсангүй хэдэн олимпиадын цуврал, хүндэвтэр бодлогууд 1, бас нэг зузаан цэнхэр ном ийм хэдэн номоо л эргүүлж тойруулж, ухаж төнхөөд л бэлддэг байлаа.

Saturday, July 2, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх

Нээх айхтар гоц гойд түүх байхгүй ч бага насаа дурсмаар санагдчихлаа.

Бага ангид байхад компьютер гэдэг зүйлийн сураг сонссон төдий, харах юмсан гэж мөрөөдөөд л үлгэрийн юм шиг л санагддаг байсансан.

4-р ангиас ээжийн ажил компьютертэй болоод очиж бага сага оролддог боллоо. 5-р ангид компьютер мэддэг хүүхэд байна уу? Ангийн булан хийгээд ир гэхэд за гээд л ээжийнхээ ажил руу гүйлээ. Өдөржин оролдож байж арай гэж хийгээд очтол багш гараараа бичээд өлгөчихсөн байсан.