Monday, November 30, 2009

Ийм байдаг юм байна.





Хайр байсан, байгаа, байх ч зүйл ажээ. Хайр байгаагүйсэн бол Бетховений “Сарны сонет”, Шекспирийн “Ромео Жульета хоёр”, Сократын “Нууц”, бүтээгдэхгүй байсан биз. Гэтэл хайр гэж яг юу юм бол өдөртөө гэрэлтээд шөнөдөө харанхуйлдаг нар юм болвуу, өөрт нь дурлахаар хаяад явдаг сэтгэл юм болвуу, өөрөө ч мэдэхгүй байхад бусдыг боддог бодол юм болвуу. Гэтэл аль нь ч биш ажээ. Үүнийг би энэ насандаа битгий хэл ирэх үед ээ ч ойлгохгүй биз. Олон зууны хүмүүсээс олсноос олоогүй нь олон. Гэхдээ би нэг зүйлийг сайн мэднэ хайр хэзээч алга болдгүй өчигдөр байсан бол өнөөдөр байж л байдаг бас ирээдүйд ч хадгалагддаг гэдгийг ойлгосон. Хайр гэдэг цагаан сэтгэлийг хагацал гэдэг хар сүүдэр дагадаг. Хагацлаас л болж Бетховен насаараа ганцаараа амьдарч, Сартр Утопи хайрын онолоо боловсруулж, Пушкин дуэлээр амиа алдсан. Бичигдэх байдал нь 7хон үсэгтэй ч үйлдэх гамшиг нь хязгааргүй ажээ. Хамгийн үнэнд ойрхон зүйл өнгөрсөн үеийн түүх л байдаг. Түүх хэзээ ч худлаа хэлэлгүйгээр дахин дахин давтагдсаар  үргэлжилсээр байдаг. Харин хүн гэдэг нэг нэгэндээ гомдсоор байгаад дахин давтагдахгүй гэдгээ мэдэхгүй л өнгөрөх юмдаа...


Бичсэн : О.Бат-Эрдэнэ (сайн найз маань)


Sunday, November 8, 2009

КТМС - ийн талаар

Энэ сургуульд 4 дэхь жилдээ сурч байгаагийн хувьд сургуулийнхаа талаар сайн мууг нь бүгдийг нь л өөрийнхөө бодол дүгнэлтээр бичихээр шийдлээ. Анх 2006 онд КТМС гэдэг сургуулийг мэдэх нь байтугай бараагий нь ч хараагүй байхдаа зарим нэг хүмүүсээс сонссон сургаар л МИУС, МУБИС гэх мэт сургуулиудаас илүү гэж үзээд сонгоод орчихлоо. Анхны семистер үнэндээ юу болоод байгааг ч ойлголгүй өнгөрч билээ. Орчиндоо дасах, нутгаа гэрээ бас эмээгээ санах гээд асуудал зөндөө байв. Хамгийн таалагдаагүй зүйл нь анги гэж бараг байхгүй хоорондоо дотносож танилцах ч гүй яваад байгаа нь байсан Азаар би 10н жилийн найзтайгаа хамт сурдаг байсан болохоор арай гайгүй байлаа. МИУС ангиараа хичээлдээ суудаг гэдгийг сонсоод тийшээ ордог байж ч гэж боддог байж билээ :). Манай сургуулийн нэг сул тал нь тэр , анх юугаа ч мэдэхгүй байгаа хүүхдийг дэндүү сул чөлөөтэй мөн найз нөхөдгүй болгодог. Маш их ганцаарддаг дээрээс нь хичээл их хүнд болохоор ихэнх хүүхдүүд санаагаар унаж эхэлдэг. Ангиараа бужигнаад явбал арай л гайгүй шүүдээ. Зиа эхэн үедээ миний хувьд ийм л байлаа.

Мэдээж би сургуулиараа бахархдаг хаана ч хэнд ч би КТМС-д сурдаг гэж хэлэхдээ нүүр бардам байдаг. Гэхдээ яг амьдрал дээр юу болж байна вэ? Сургалт, орчин ямар байна вэ?


Сургалтнаас эхлэе : - Манай сургуулийн хичээл товчхондоо лекц, семинар, лаборатори, бие даалт гэж явагддаг. Сургалтны хамаг цөм нь багшид байдаг. Багш тэр хичээлийг яаж зааж байгаагаас бүх зүйл хамаардаг. Гол нь сэтгэлээсээ л заах юм шиг санагддаг зүгээр л ажил олдохгүй болохоор нь багш болчихсон хүмүүс манай сургуульд нэлээдгүй байна. Ойролцоогоор 50% нь.


За тэгээд сайн заадаг багш байлаа гэхэд сургалтын хөтөлбөр нь нэг л таалагдахгүй байгаа юм. Бид нар гэж нэг л их мэдлэгтэй хүмүүс яс юман дээр манай нэг багшийн хэлснээр мэддэггүй хэл байхгүй бас мэддэг хэл байхгүй л төгсдөг. Одоо би төгсөөд шууд ажил дээр гараад код бичнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид юуг ч маш сайн сураад төгсдөггүй Java, DotNet, C, CSS, HTML, Lisp, VB, C# гээд үзээгүй юм байхгүй гэвч гол асуудал энэнд л байна. Багш нар ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд яагаад засч болдоггүй юм бэ гэхлээр дарга нар л мэднэ шүүдээ гэдэг. Дарга нар нь гэж нэг амьдралаас тасархай нөхдүүд ямар хичээл ямар хөтөлбөрөөр орохыг мэддэг бололтой.


Сургалтын хөтөлбөрөөс их зүйл шалтгаалдаг нь мэдээж. Гэхдээ хувь хүнээс бүр их зүйл шалтгаална. Юу ч сураагүй мөртлөө сайн дүнтэй, хичээлдээ уналгүй яваад байж болдог. Харин яг чухал зүйлээ сайн суръя гэсэн хэд нь бусад хичээлээ орхиод дүн нь ихэнхдээ муувтар байдаг. Мэдээж бүгдийг нь амжуулаад явдаг хүн байгаа лда. Тэгэхээр дүн юуг ч илтгэхгүй . Тэр хүн юм сурах үнэхээрийн эрмэлзлэлтэй байжийж л манай сургуулиас мэдлэг олж авна. Амьдрал ийм л байна хэн ч чамайг сайн сур хичээлээ хий гэж албадахгүй хичээлдээ унаад дахиад сурвал сургуульд л сайн хэрэг. Мөн доод курсынхны гаргадаг нэг алдаа бол дээд курсынхнаасаа асуухаас эмээдэг ичдэг байдал, би л лав тийм байсан. Харин одоо хүн юм асуувал жаахан мэддэг юм байвал хэлээд өгчих юмсан гэдэг хүсэл их байдаг боловч асууж байгаа хүүхэд бараг байдаггүй.


Маш сайн сургалтын хөтөлбөр боловсрууллаа гэж бодъё гэвч эцсийн эцэст тэр хичээлийг заадаг багшаас л бүх зүйл шалтгаалдаг яагаад гэвэл 90минут өрөөнийхөө хаалгыг хаагаад хүүхдүүдэд тоглоом ярьдаг ч багш байдаг. Ямар ч хяналт байдаггүй бид нараас энэ багш ямар зааж байна огт асуудаггүй. Ноднин нэг удаа төв ТИС-ээрээ нэг санал асуулга авсан үр дүн нь харагдахгүй л байна. Зөвхөн багшаасаа болоод хичээлдээ унаж байгаа хүүхэд зөндөө байна. Ялангуяа лаборатори бол ихэнхдээ ямар ч үр дүнгүй өнгөрдөг. Зарим нэг багшийг бүр дуудаж даллаж байж арай гэж хийсэн зүйлээ үзүүлдэг харин тэр багш тийм завгүй хичээлээ заадаг юм уу гэвэл үгүй тоглоом тоглоод л сууж байдаг. Гэтэл энэнд хэн ч санаа тавьдаггүй тэр захирал, сургалтын алба огтхон ч бид нартай энэ талаар ярилцдаггүй.


Ер нь сургуулийн хамгийн гол зорилго нь бид нарыг сургах биздээ гэтэл тэд тэр зорилгоо мартаж орхисон байдаг. Сургууль дээр хүртэл хүнд суртал байдаг уул нь бид нар хэрэглэгч шүүдээ. Дуугүй явсаар байтал сургуулийн захиргааныхан, зарим нэг багш нар бүр даварчихсан. Энэнд бидний ч буруу байгаа лдаа. Сайны хажуугаар саар гэгчээр, саарын хажуугаар сайн зүйл ч гэсэн байнаа. Миний хичээл заалгасан багш нараас гарын таван хуруунд багтахаар сэтгэлээсээ , гоё заадаг багш нар байдаг. Тэд нар бүх хичээлийг ордог байсан бол ч ...


Сургалтын орчны хувьд манай бүх мэргэжлийн хичээл ордог байсан 202тоот лабораторийн ихэнх компьютер нь эвдэрцэн лабрант (дуудлагаараа л биччихлээ бараг буруу байхаа) эгч янзлах гэж хичнээн гүйгээд ч үнэндээ нэмэргүй. Захиралаас солихгүй юм уу? гэж асуухаар 4жилийн хугацаатай байдаг юм хугацаа нь болоогүй гэх. Гэтэл 18 сард компьютер бүрэн өөрчлөгдөж байна шүүдээ цаана чинь. Харин энэ жилээс шинэ лаб нээсэн нь сайшаалтай бидний дүү нарт л хэрэгтэй юмдаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүс болох бидний лаб арай л ийм байдаггүй болов уу гэж бодоод байгаам. Би гадаад энэ тэр явж юм үзэж нүд тайлаагүй лдээ гэхдээ л зүгээр хар ухаанаар бодоход ширээ болгонд процессор тавих хэрэг байгаа ч юм уу даа. Тэрний оронд нилээн гайгүй ганц сервер суурилуулчаад хэдэн дэлгэц тавьчуул үнэ нь ч хямдхан тусмаар юм шиг санагдаад байгаам.


Зиа тэгээд тоочоод байвал бэрхшээл зовлон дуусахгүй нь ямартай ч энэ сургуулийг төсгөнө. Төгссөн хойноо нэр хүндийг нь хөөдчихгүй л явахыг хүснэ...


Эцсийн эцэст юм сурах эсэх нь зөвхөн хувь хүнээс л шалтгаална. Тийм болохоор интернет гэдэг сайхан зүйлийг зөв зүйлд зориулан сайн сурч, сайн хүн болж Монголынхоо хөгжилд жаахан ч болов нэмэр болцгооё найзуудаа !!! Амжилт хүсье. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Шүүмж, сайшаал байвал сэтгэгдлээ үлдээгээрэй :)