Sunday, December 14, 2008

Микро - нд

Өнөөдөр 12-14 ажил дээрээ өдөржингөө л суулаа хийсэн юм бага баахан нетеер хэслээ. Найзындаа очиж буу халж хоночихоод ажил руугаа явахаар микро - д суулаа. Хол ч гэж жигтэйхэн юм юм бодоол явж байлаа микро л болсон хойно буудал болгон дээр л зогсож хашгираад л. Удаад байхаар нь уур ч хүрэх шиг, хүйтэн өвлөөр хэцүү ч юмуу даа бид нарыг л ажил амьдралтай нь холбох гэж яваа шүү дээ гэж өрөвдөх ч шиг. Хаана ч билээдээ хороололд байхаа нэг буудал дээр зогстол нэг 3,4 - р ангийн л бололтой эрэгтэй хүүхэд ахаа хаана ч гэнээ нэг газар очих уу хэдээр явах вэ ? гэтэл кондуктор залуу за чи суу суу гээд нөгөө хүүхдийг үнэгүй авч явсан юм. Хүүхэд үнэгүй тээвэрлэнэ энэ тэр гэсэн хууль дүрэм байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна лдаа. Гэхдээ л тэр ах үнэхээр сайхан сэтгэл гаргасан. Ийм л хүний ажил үйлс нь бүтэмжтэй амьдрал ахуй сайхан байдаг байх да.