Saturday, October 3, 2009

Оршил

Бидний амьдрал өдрөөс өдөрт өрсөлдөөн улам ширүүсч нийгмийн урсгал түргэсч хүмүүс маш завгүй болсон өнөө үед бүх зүйл цахимжин улам төгөлдөржин гэрлийн хурдаар л амьдрах болсон. Гэртээ компьютертэй, интернетэд холбогдсон л бол кибер ертөнцөд амьдарсан ч болж байна.

Дэлгүүр хэснэ гэж тусгайлан цаг гаргаж бараг өдөржин шахуу хөлөө чилтэл алхдаг байсан бол одоо зүгээр л ажил дээрээсээ түр амсхийнгээ эсвэл орой гэртээ амрангаа хүссэн зүйлээ худалдан авах боломж бүрдээд байна. Хөгжингүй болон хөгжиж байгаа ихэнх улсуудад онлайн худалдааны хэрэглээ улам нэмэгдсээр байгаа билээ. Манай улсад хараахан сайтар нэвтэрч чадаагүй байна. Сүлжээ, банкны систем гээд бүх зүйл боломжтой болсон боловч хүмүүсийн дунд өргөн хэрэглээ болоогүй байна.

Та хэн нэгэнтэй үзвэр үзэхээр тохироод билет авах зав гарахгүй байсаар байгаад орой очтол тасалбар нь дуусчихсан байдаг азгүйтэл танд тохиолдсон байж магадгүй юм. Уул нь бол заавал очиж тасалбар авах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Би нэг шинэ гарсан киноны билет авах гэж 3 өдөр зав гарахгүй авч чадалгүй яваад арай гэж эрт ойролцоо байдаг найзыгаа явуулж авахуулсан юм. Дипломынхоо сэдвийг хайж байсан болохоор энэ асуудлыг шийдлээ. Монголд онлайн дэлгүүр, галт тэрэгний билет болон онгоцны тийз захиалга системүүд хэд хэд байдаг боловч үзвэрийн билет захиалгын нэг ч вэб байдаггүй юм байна.

Тийм болохоор Монголд ийм үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна. 4 жилийн турш сурч мэдсэн зүйлсээ ашиглан цааш нь судлан найдвартай, хурдан, хэрэглэхэд тохиромжтой систем бүтээхийг зорих болох болно.