Sunday, November 8, 2009

КТМС - ийн талаар

Энэ сургуульд 4 дэхь жилдээ сурч байгаагийн хувьд сургуулийнхаа талаар сайн мууг нь бүгдийг нь л өөрийнхөө бодол дүгнэлтээр бичихээр шийдлээ. Анх 2006 онд КТМС гэдэг сургуулийг мэдэх нь байтугай бараагий нь ч хараагүй байхдаа зарим нэг хүмүүсээс сонссон сургаар л МИУС, МУБИС гэх мэт сургуулиудаас илүү гэж үзээд сонгоод орчихлоо. Анхны семистер үнэндээ юу болоод байгааг ч ойлголгүй өнгөрч билээ. Орчиндоо дасах, нутгаа гэрээ бас эмээгээ санах гээд асуудал зөндөө байв. Хамгийн таалагдаагүй зүйл нь анги гэж бараг байхгүй хоорондоо дотносож танилцах ч гүй яваад байгаа нь байсан Азаар би 10н жилийн найзтайгаа хамт сурдаг байсан болохоор арай гайгүй байлаа. МИУС ангиараа хичээлдээ суудаг гэдгийг сонсоод тийшээ ордог байж ч гэж боддог байж билээ :). Манай сургуулийн нэг сул тал нь тэр , анх юугаа ч мэдэхгүй байгаа хүүхдийг дэндүү сул чөлөөтэй мөн найз нөхөдгүй болгодог. Маш их ганцаарддаг дээрээс нь хичээл их хүнд болохоор ихэнх хүүхдүүд санаагаар унаж эхэлдэг. Ангиараа бужигнаад явбал арай л гайгүй шүүдээ. Зиа эхэн үедээ миний хувьд ийм л байлаа.

Мэдээж би сургуулиараа бахархдаг хаана ч хэнд ч би КТМС-д сурдаг гэж хэлэхдээ нүүр бардам байдаг. Гэхдээ яг амьдрал дээр юу болж байна вэ? Сургалт, орчин ямар байна вэ?


Сургалтнаас эхлэе : - Манай сургуулийн хичээл товчхондоо лекц, семинар, лаборатори, бие даалт гэж явагддаг. Сургалтны хамаг цөм нь багшид байдаг. Багш тэр хичээлийг яаж зааж байгаагаас бүх зүйл хамаардаг. Гол нь сэтгэлээсээ л заах юм шиг санагддаг зүгээр л ажил олдохгүй болохоор нь багш болчихсон хүмүүс манай сургуульд нэлээдгүй байна. Ойролцоогоор 50% нь.


За тэгээд сайн заадаг багш байлаа гэхэд сургалтын хөтөлбөр нь нэг л таалагдахгүй байгаа юм. Бид нар гэж нэг л их мэдлэгтэй хүмүүс яс юман дээр манай нэг багшийн хэлснээр мэддэггүй хэл байхгүй бас мэддэг хэл байхгүй л төгсдөг. Одоо би төгсөөд шууд ажил дээр гараад код бичнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид юуг ч маш сайн сураад төгсдөггүй Java, DotNet, C, CSS, HTML, Lisp, VB, C# гээд үзээгүй юм байхгүй гэвч гол асуудал энэнд л байна. Багш нар ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд яагаад засч болдоггүй юм бэ гэхлээр дарга нар л мэднэ шүүдээ гэдэг. Дарга нар нь гэж нэг амьдралаас тасархай нөхдүүд ямар хичээл ямар хөтөлбөрөөр орохыг мэддэг бололтой.


Сургалтын хөтөлбөрөөс их зүйл шалтгаалдаг нь мэдээж. Гэхдээ хувь хүнээс бүр их зүйл шалтгаална. Юу ч сураагүй мөртлөө сайн дүнтэй, хичээлдээ уналгүй яваад байж болдог. Харин яг чухал зүйлээ сайн суръя гэсэн хэд нь бусад хичээлээ орхиод дүн нь ихэнхдээ муувтар байдаг. Мэдээж бүгдийг нь амжуулаад явдаг хүн байгаа лда. Тэгэхээр дүн юуг ч илтгэхгүй . Тэр хүн юм сурах үнэхээрийн эрмэлзлэлтэй байжийж л манай сургуулиас мэдлэг олж авна. Амьдрал ийм л байна хэн ч чамайг сайн сур хичээлээ хий гэж албадахгүй хичээлдээ унаад дахиад сурвал сургуульд л сайн хэрэг. Мөн доод курсынхны гаргадаг нэг алдаа бол дээд курсынхнаасаа асуухаас эмээдэг ичдэг байдал, би л лав тийм байсан. Харин одоо хүн юм асуувал жаахан мэддэг юм байвал хэлээд өгчих юмсан гэдэг хүсэл их байдаг боловч асууж байгаа хүүхэд бараг байдаггүй.


Маш сайн сургалтын хөтөлбөр боловсрууллаа гэж бодъё гэвч эцсийн эцэст тэр хичээлийг заадаг багшаас л бүх зүйл шалтгаалдаг яагаад гэвэл 90минут өрөөнийхөө хаалгыг хаагаад хүүхдүүдэд тоглоом ярьдаг ч багш байдаг. Ямар ч хяналт байдаггүй бид нараас энэ багш ямар зааж байна огт асуудаггүй. Ноднин нэг удаа төв ТИС-ээрээ нэг санал асуулга авсан үр дүн нь харагдахгүй л байна. Зөвхөн багшаасаа болоод хичээлдээ унаж байгаа хүүхэд зөндөө байна. Ялангуяа лаборатори бол ихэнхдээ ямар ч үр дүнгүй өнгөрдөг. Зарим нэг багшийг бүр дуудаж даллаж байж арай гэж хийсэн зүйлээ үзүүлдэг харин тэр багш тийм завгүй хичээлээ заадаг юм уу гэвэл үгүй тоглоом тоглоод л сууж байдаг. Гэтэл энэнд хэн ч санаа тавьдаггүй тэр захирал, сургалтын алба огтхон ч бид нартай энэ талаар ярилцдаггүй.


Ер нь сургуулийн хамгийн гол зорилго нь бид нарыг сургах биздээ гэтэл тэд тэр зорилгоо мартаж орхисон байдаг. Сургууль дээр хүртэл хүнд суртал байдаг уул нь бид нар хэрэглэгч шүүдээ. Дуугүй явсаар байтал сургуулийн захиргааныхан, зарим нэг багш нар бүр даварчихсан. Энэнд бидний ч буруу байгаа лдаа. Сайны хажуугаар саар гэгчээр, саарын хажуугаар сайн зүйл ч гэсэн байнаа. Миний хичээл заалгасан багш нараас гарын таван хуруунд багтахаар сэтгэлээсээ , гоё заадаг багш нар байдаг. Тэд нар бүх хичээлийг ордог байсан бол ч ...


Сургалтын орчны хувьд манай бүх мэргэжлийн хичээл ордог байсан 202тоот лабораторийн ихэнх компьютер нь эвдэрцэн лабрант (дуудлагаараа л биччихлээ бараг буруу байхаа) эгч янзлах гэж хичнээн гүйгээд ч үнэндээ нэмэргүй. Захиралаас солихгүй юм уу? гэж асуухаар 4жилийн хугацаатай байдаг юм хугацаа нь болоогүй гэх. Гэтэл 18 сард компьютер бүрэн өөрчлөгдөж байна шүүдээ цаана чинь. Харин энэ жилээс шинэ лаб нээсэн нь сайшаалтай бидний дүү нарт л хэрэгтэй юмдаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүс болох бидний лаб арай л ийм байдаггүй болов уу гэж бодоод байгаам. Би гадаад энэ тэр явж юм үзэж нүд тайлаагүй лдээ гэхдээ л зүгээр хар ухаанаар бодоход ширээ болгонд процессор тавих хэрэг байгаа ч юм уу даа. Тэрний оронд нилээн гайгүй ганц сервер суурилуулчаад хэдэн дэлгэц тавьчуул үнэ нь ч хямдхан тусмаар юм шиг санагдаад байгаам.


Зиа тэгээд тоочоод байвал бэрхшээл зовлон дуусахгүй нь ямартай ч энэ сургуулийг төсгөнө. Төгссөн хойноо нэр хүндийг нь хөөдчихгүй л явахыг хүснэ...


Эцсийн эцэст юм сурах эсэх нь зөвхөн хувь хүнээс л шалтгаална. Тийм болохоор интернет гэдэг сайхан зүйлийг зөв зүйлд зориулан сайн сурч, сайн хүн болж Монголынхоо хөгжилд жаахан ч болов нэмэр болцгооё найзуудаа !!! Амжилт хүсье. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Шүүмж, сайшаал байвал сэтгэгдлээ үлдээгээрэй :)






48 comments:

  1. saishaaj baina. oyutanuudiin 90 huvi ni lav sanal negdeh baihaa. Bodit baidal iim l baigaa. neeree say 25 n jiliin oi bolsiishdee ...

    ReplyDelete
  2. Тийш дэ , монгол улсын хэмжээнд ганцаараа компьютер гэдэг нэрийг урдаа авсан сургууль шүү дэ. техник хангамжийн тал дээр анхаарах юм бий . бас номын сан үнэхээр асуудалтай . би энэ сургуульд ороод 2 сар л болж байна . одоохондоо ч багш нарыг муулж чадахгүй нь удахгүй мэддэг болох биз

    ReplyDelete
  3. Дандаа магтуулсан үг сонссоор байгаад өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж боддог болчихсон олон хүмүүст юм бодогдуулахаар нийтлэл болсон байнаа. Мэдээж маш олон дутагдалтай тал байгаа, гэхдээ ажил олдохгүй болохоор нь багш болчихсон гэдэг л үндэслэлгүй санагдлаа. Үнэн хэрэгтээ гадуур давхар ажил хийгээд сургалтандаа анхаарахгүй хичээл орсон болоод л явж байгаадаа...Туршлагаасаа хуваалцахад их сургууль бүх мэдлэгийг олгож яасан ч чадахгүй ээ, тийм газар хаа ч байхгүй.. Чиний зүтгэлээс их юм шалтгаална шүү, Гол нь мэргэжилтний хувьд сайн төлөвшүүлж чаддаг амьдралын гараа эндээс эхэлдэг, ажил дээр гарахад КТМС-ийнхэн бусдаас ялгарч чаддаг. Ийм болохоор сургуулиараа би бахархдаг. Чиний бичсэнээс харахад бас сурах юмсан мэдэх юмсан гэсэн эрмэлзлэлийг төрүүлж өгсөн санагдаж байна. Багш биднийг чиглүүлэгч болохоос мэдээлэл мэдлэгээр сав дүүргэгч биш байхаа тийм болохоор тэднээс зөв зүгийг олохыг хичээцгээе. Харин хамт олны төлөвшлийг КТМС-ээс олоход хүндрэлтэй байдаг шүү, Оюутан насны ангийн андууд гэж байхгүй шах уу даа За тэгээд зөндөө л санал хэлмээр байна, энд хүргээд өндөрлүүлье дээ

    ReplyDelete
  4. За яасан сүрхий бичсэн хүн бэ

    За би наад сургуулийг чинь төгссөний хувьд кредит системийг нь их сайшаадаг. (чиний хэлээд байгаа тэр анги гээч зүйл байдаггүйг) Учир нь 1, оюутнууд биеэ дааж сурч байгаан. Урьд нь огт кредит системээр сурч байгаагүй болохоор эхний семистерт ойд төөрсөн сармагчин болдоог. Гэхдээ дараа дараачийнхаасаа шаал өөр болоод ирдэг. 2, ямар хичээл үзэж хэдийд хэрэгтэй хичээлээ сонгохоо өөрөө шийддэг. Тэгээд хүмүүс 3,5-р төгсдөг шүү дээ.

    Харин тэр багш нар муудсантай санал нэгдээд байна. Намайг орж ирдэг жил л муудаж эхэлсэн боловч сайн багш нар байгаа шүү.

    Харин тэр 90 минут тоглоом ярьдаг багшийн нэр С үсгээр эхэлж байгаа байх тийм үү. Тэр угийн тийм хүн тул тоох хэрэггүй дээ л гэх байна.

    ReplyDelete
  5. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст баярлалаа. Би хэний ч нэр хүндэд халдах гээгүй юм шүү. Би зүгээр л үнэнийг өөрийнхөө бодлоор бичсэн. Тийм болохоор алдаа эндэгдэл байгааг хэлж байгаад баярлалаа.

    ReplyDelete
  6. Дуугүй яваад байх юм бол бид нар бидний дүү нар л хохирно шүү дээ. Бид энэ сургуульд дэмий мөнгөө үрэх гэж ороогүй шдээ

    ReplyDelete
  7. Хаха нээрээ л С үсгээр эхэлж байгаа байх даа тэр нөхөр. Ер нь яг голын олоод хэлчиж. Ихэнхи хувь нь иймэрхүү байдалтай л явж байгаа байх. Би төгсөөд 2 жил болж байна. Яг л ийм байсан

    ReplyDelete
  8. Хувь хүний нэр хүндэд илт халдахгүйгээр сэтгэгдлээ бичихийг хүсье. Баярлалаа

    ReplyDelete
  9. 90 минут өрөөнийхөө хаалгыг хаагаад хүүхдүүдэд тоглоом ярьдаг ч багш = ...........

    Сэтгэлээсээ гоё заадаг багш = Цэцгээ, Xашаа, Дүүрээ багш асан, Намсрай гуай гээд зөндөө байна ш дээ

    ReplyDelete
  10. Тийм ээ манай сургуулийн багшлах боловсон хүчний чанар нэлээд суларсан юм шиг санагддаг. Гэхдээ кредит систем давуу ч талтай дутагдалтай ч талтай. Их сургуульд анх ороход тухайн хүн хэр зэрэг суурьтай, хэр зэрэг төлөвшснөөсөө хамаараад кредит системийн давуу талыг ашиглан илүү ихийг мэдэж, сурч зөвхөн багшийн мэдлэг чадвараас илүүг өөрөө бие даан судлаад өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг учраас би лав энэ системд талтай ханддаг. Дутагдалтай тал байдаг ч ерөөс дэлхий нийтийн боловсролын систем нь ийм загварт шилжчихсэн учраас хамгийн сайн нь л байж таараа. Анх энэ сургуульд ороход нэлээд ганцаардмал, жаахан тиймэрхүү байсан. Гэхдээ ерөнхий үзэл бодол нийлсэн сайн сайн хүүхдүүд аяндаа л байдаг юм билээ. Яагаад гэвэл оюутнууд ерөнхийдөө л нэг зүйлийн талаар судалж, ижил зорилго өвөрлөж, төстэй хүсэл эрмэлзлэлээр явдаг учраас гэж би боддог. МУИС-ын МКС, МТС-ыг хараад байхад оюутандаа зориулан шинэ шинэ технологийг аль болох ойрхон байлгаж, өөрсдөөр нь судлуулж, туршлагажуулахад ихэд анхаардаг юм шиг санагдсан. Харин манайд өнөөдөр энэ талаар авах арга хэмжээ үнэхээр дутагдалтай байна. Бид одоо шинээр хүчээ авч буй тэр Linux, Android ч юм уу тийм шинэлэг технологийг маш ойрхон, гүнзгийрүүлж сурахыг л эрмэлзэж байгаа. Гэтэл зүгээр л хичээлүүдийн ерөнхий нэг хоцрогдсон агуулгыг хэд хэдэн янзын хэлээр солиод л үзээд байдаг үзээд байдаг. Аль нэг юмаар сайн болсон юм огт байхгүй байна өө. Тэгэхээр сургуулийн удирдлагадаа бид өөрсдийн санал хүсэлтээ байнга илэрхийлж, бас өөрөө өөрийгөө бие дааж сургахад их анхаарах ёстой юм шиг байна өө. Эцэст нь энэ сэдвийг хөндсөн Дээгийдээ баярлалаа.

    ReplyDelete
  11. Жил ирэх тусам л сайн багш нар маань цөөрөд байдаг талтай. Хашаа багш, Энхжаргал багш 2 лав гадаадад, хэзээ ирэх юм бүү мэд :(

    Юм сурах эсэх нь хувь хүнээс л шалгаална гэдэг үнэн шүү. Нэгдүгээр курст эхний семистрт адилхан будилж явсан хүмүүс жилийн дотор мэдлэг туршлагаараа эрс ялгарч байгаа нь харагдаж л байна хэхэ.

    Эцсийн эцэст бид өөрснөө биеэ дааж авч явахгүй бол өөр хэн ч бидний толгойд мэдлэг инталлдаж өгөхгүй хэхэ

    ReplyDelete
  12. Үнэхээр үнэн шүү! Гэвч миний хувьд сургуулиа тийм ч их муулаад баймааргүй байна л даа. Би 2-р курс дуусгачихаад Энэтхэгт компьютерыг шинжлэх ухаанаар сурах гэж ирсэн юм л даа. Одоо ийм шийдвэр гаргасандаа үнэхээр харамсаж байна. Нэгэнт өнгөрсөнийг буцааж болох биш дээ. Эхэлсэнээ дуусгана даа. Энд бол багш бол жинхэнэ өөр ажил олдохгүйдээ л багшилж байгаа гэмээр ямар ч өөрийн гэсэн заах арга барил энэ тэр гэчихээр юмгүй хэдэн халтар юмнууд байдаг. Уул нь энэ чинь мэдээлэлийн технологоороо дэлхийд тэргүүлж байсан(миний ирэх үед тийм л байсан одоо бол ч хятад аль хэдийн урд нь гараа биз) улс ш дээ гэж бодохлоор л... Багш орж ирээд л нэг ном дэлгээд л цээж бичиг хийлгэчихнэ. Тэгээд л номон дээр ямар нэгэн жишээ диаграм байвал буруу зөв нэг юм хуулаад тавьчихна. Лабрантуудын талаар ярих ч юм биш. Ангийхан програм бичиж байгаад л алдаа гарахлаар нөгөө хэдэн халтаруудыг дуудна. Уул нь тэр програмууд нь өөрсдөө бичиж байгаа биш ангид самбар дээр бичсэн програмуудыг л хуулж бичээд л шалгаж байгаа нь шүү дээ. Тэгээд л нөгөө лабрантууд нь ирээл үзээд л үзээд л янзалж чадахгүй. Арай нэг олон жил багшилсан нэг багшийг авч ирнэ. Нөгөөдөх нь ирээд л ийм амархан юм олж чадахгүй, энэ програмаа хаанаас авсын энэ тэр гээл асууж байсан хүүхдийг толгой түрүүгүй авч өгнө дөө. Өөрсдөө л бөөн алдаатай юм өгчихөөд. Тэгээд тэнэг лабраторууд нь интернет байтгуай антивирус ч байхгүй. Тэгсэнээ хийсэн юмаа плашндаа авах гэхлээр плаш залгаж болохгүй гээл плаш хурааж тэнэгтэнэ. Энэ мэтчилэн Энэтхэг бол лав сурах газар бишээ. Өөрөө л гэртээ жаал зуул оролдож байгаад нэг хэдэн юм сурахгүй л бол дуусаа. Монголдоо хурдан харих юмсан...

    ReplyDelete
  13. Надад бол ихэнх багш нар дажгүй л санагддаг угаасаа л багш бидэнд чиглэл өгч харин бид цааш хөгжиж боловсрох үүрэгтэй.Харин цөөхөн хэдэн багш чиглэлээ ч олигтой өгч чадахгүй байна. Манай сургуулийн програм хангамжийн оюутнуудын ихэнх нь хичээлдээ тааруу энэ нь багш нараас ч бас болоогүй харин сургалтын төлөвлөгөөнөөс л болж байгаа юм шиг санагддаг.Одоо манай 3р курсынхан болон түүнээс доош курсынхан шинэ төлөвлөгөөгөөр сурч байна. Шинэ төлөвлөгөөний сайн муугийн талаар би сайн мэдэхгүй юм. Харин хуучин төлөвлөгөө их муу байсан. Яагаад муу байсан юм гэж бодохоор миний бодлоор хичээлийн дараалал их буруу,чухал хичээлээ бага кредит үздэг(шинжилгээ зохиомж,интернет программчилал.... гэх мэт) байсан байх
    Хэрэв шинэ төлөвлөгөө өмнөхөөс илүү дээр болсон багш нараас хамааралгүй оюутнууд бид өмнөхөөсөө илүү сайн сурах арга зам нээгдэж байна даа хө

    ReplyDelete
  14. Таалагдаж байна

    ReplyDelete
  15. Монголд IT-ийн багш байхын тулд ар гэрт хүрэлцэхүйц найдвартай санхүүгийн их үүсвэртэй байх бас өөрөө их хариуцлагатай, IT-д их цаг гаргадаг байх хэрэгтэй. Шинэ юмыг уншиж ойлгож байтал дараагийн технологи гараад ирчихнэ. Тэр хооронд оюутан та нарт хүргэдэг биз:) Их юм шаардаад байвал их мөнгө төлөх хэрэгтэй биз ээ....

    ReplyDelete
  16. Би ШУТИС-ийн өөр салбар сургуулид багшилдаг юм. Сургуульдаа оюутнууд миний талаар сайн муу янз бүрийн л бодолтой байдаг боловуу гэж боддог. Зарим хичээл дээр оюутнууд үнэхээр сонирхолтой, лекцнээс ямар нэгэн ирээдүйн төсөөллөө олж харж байгаа боловуу гэмээр ажиглагддаг. Гэхдээ ШУТИС-ийн оюутнуудын нийтлэг дутагдал бол хичээл дээр багштай болон хоорондоо амьд холбоо үүсгэж харьцах чадвар нь сул байх шиг санагддаг. Багш чадалтай бол салбарт нь хийх ажил маш их, тэрнээс олох орлого хавьгүй өндөр байдаг бөгөөд нэг бол багш сургуулиа орхидог үгүй бол багшилж байдаг ч хичээлээсээ хоцрох таслах тохиолдол ихсэх хандлагатай болдог бөгөөд тасрах гээд байгаа хичээлээ туслах багш нараараа заалгах нь ихэсдэг юмаа

    ReplyDelete
  17. @M_bagsh : Тийм болохоор багшийн цалинг нэмэх шаардлагатай юм шиг байна.

    ReplyDelete
  18. Өөрсдийгөө Монголын урдаа барьдаг сургуулиудын нэг ярьдаг, тооцдог, аархдаг сургууль ийм байж болохгүй л дээ. Би КТМС-ийг ерөнхиийд нь бол сайн мэднэ. Оюутны байранд нь ч амьдарч байлаа, бас дээрээс миний ах эгч хоёр 2-уулаа нэгэн цагт багшилж байлаа. Багш, оюутан нь олон улсын Робокон тэмцээнд оролцох гээд өдөр шөнөгүй бор зүрхээрээ зүтгэж өөрсдөө гүйж санхүүжилтээ олдог газар даа. Гэтэл сургуулийн удирдлагаас сургуулийн нэрээр орж байгаа учраас тэр нь бахархал ч гэх шиг. Уг нь ямар ч зүйлд ямар ч нэрээр орж болно хамгийн гол нь үр дүн бизээ.
    Энэ бол 6 жилийн өмнөх асуудал. Одоо хүртэл ийм л байгаан болов уу.

    Ядаж л амьдралаа шийдэх гэж орж ирсэн хүүхдүүдэд ингэж хандаж болохгүй Энэ чинь 10н жилийн сургууль шүү дээ.

    Бас нэг юм хэлэхэд КТМС-ийн нэр хүндийнхээ инерцээр явж байгаа болов уу одоо болтол. Магадгүй нэр хүндтэй сургууль гайгүй сайн хүүхдүүд анхнаасаа энэ сургуульд ордог учраас гажигтэй системээс үл хамаараад өөрөө өөрсдийгөө сургаад явдаг нь өдийг хүргэж байгаа байх. Гэхдээ их сургуулийн тогооо хамгийн хариуцлагатай, хамгийн боловсронгуй байж байж сайн боловсон хүчин бэлтгэнэ.

    Гэхдээ багш нар дунд нь чадвартай хүмүүс их шүү. Хамгийн гол нь тийм чадварлаг залуучуудаа сэтгэлээр нь ташуурдаад байх бус бүх талаар нь хангаж өгөх ёстой. Тэгэхгүй бол нэг өдөр л тэр хүмүүс нь зах зээлээ дагаад яваад яваад өгнө шүү дээ. Ямартай ч одоо багшилж байгаа Эрдэнэбат, Тэнгис гээд залуучуудыг мундаг сайн залуучууд гэж боддог.

    Загатнасан газар маажив. Олон юм бичсэн бол уучлаарай. Бодож явдагаа дэн дун бичих шиг боллоо

    ReplyDelete
  19. aan tiim bii vii vii. baahan tanidag hunii ners yars hiitel yavj baidag baishd, kkk.

    csms gaigui baisiimoo. odoo ch gesen ner ni duuldaad l baidag sh dee. togsogchid bol bas dajgui l huuhduud shig sanagddag.

    ReplyDelete
  20. Аан за сайн байна уу... Ийм том улсын хэмжээний сургууль иймэрхүү асуудалтай байгаа юм чинь манай муу жижиг сургууль бол хэлэхийн ч араггүй шүү... Би ч бас сургуулиараа нийтлэл бичих бодол төрлөө. Гэхдээ найз минь би нэг зүйлийг хэлье. Саяхэн видео эдитэнг хичээл дээр багш маань сургуулийн бодлого ямар санагддаг вэ гээд асуувал... Би ч хүссэн юм аа сурахгүй л байна хэмээн гомдолвоо. Хариуд маань Ганцаараа ингэж сургуулиа муулах ёстой тэнэг асуудал шүү. мэдээж тэр багш сургуульд дургүй бол нийтээрэ өргөдөл бичээд өгчих гэсэн... бодууштай зүйл шүү. харин танай сургуульд ангийн систэм байхгүй нь харамсалтай юм. КТМС мундаг сур шүү. Би лав анх хувиараар авч чадаагүй одоо нэг IT жижиг сур сурдаг. Ямартаач танай төгсөгч нар мундаг гэдэг нь аль дээр батлагдсан. Сургууль 1 хувь үлдсэн 99 хувийг бид олох ёстой гэвч энэ нэг хувьдаа хангалттай байдаг бол тэ... За амжилт сайхан нийтлэл байна.

    ReplyDelete
  21. Би II курс. Зарим зүйлтэй нь нүүр тулж байсан. Ангигүй байгаа нь надаа давуу тал мэт санагдаж байгаа. Курс, ангийн ялгаа байхгүй.

    ReplyDelete
  22. Zia erunhiiduu manai surguuli ch muu shuu dee. gants hicheel songoh geheer l buun aldaa garna. Ter davaahuu gj neg yum bdag suragtai. yu hiigeed bdgiin medehgui. Bagsh nariin huvid gevel avah yum algoo. odoo neeree helii gsn ch sain bagsh algaa. uul ni gants hoyor ggui bagsh bsan chini gadaadruu yvsan suragtai. hicheelee sain hiideg huuhduudees yu ch medehgui hunii uliig dolooj baij dungee garagdag huuhduud sain dun avdag ni nuuts bish. Zarim neg bagsh nar ni uuriinhuu chadvartaig gaihaal, teneg teneg yum yrij oyutnuudiig ineelegdeg uuregtei ch yum shig. unendee KTMC iin hamgiin sain bagsh chini google.com shu de hehe. KTMC d bagsh nar yu ch zaahgui bgaa yum shig l sanagdaad bgaamda. neeree bugdiig ni google ees surch baina. za za surguulia muulaad ch yahav. unen heregtee iim l baina hehe.

    ReplyDelete
  23. ихэнхитэй нь санал нэг л байна. Бид ч сурсан юмгүй, сураагүй юмгүй, ёстой өөх ч биш,булчирхай ч биш гэгч л байгаа байхдаа. Хамгийн гол нь хэрэггүй олон хэлнүүд, хэрэглэхээ больсон тэр дээр үеийн юмнуудаа зааж толгой эргүүлэхээ больчихвол сайн л байна. гэхдээ би ч ингээд дуусах биз дээ, энэ сем.д төгсөх болохоор ^^
    ихэнхи оюутнууд яаг санал нэг байгаа мөртлөө энийгээ улам дэлгэрүүлээд цаашаа тэр дарга нарт нь өргөн бариад бөөн юм болгож нэг үзүүл яасын нээх сүртэй өөрсдийгөө баахан менежер цолд тавьсан тэр ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ гээч юм иймэрхүү зүйлийг л хийх ёстой биздээ уул нь, тэгтэл хэдэн шоу зохион байгуулдаг ЗӨВЛӨЛ юмуу хаашайн.. хэлүүл ярьвал олон л юм байна....

    ReplyDelete
  24. Сайн байна уу? Сургуулийнхаа тухай ингэж шүүмжлэлтэй хандаж байгаа чинь тун сайн хэрэг шүү, цаашид ч ингэж шүүмжилж байх хэрэгтэй, Програм хангамжийн салбарын хувьд харьцангуй компьютер байхад л сурах бололцоо байдаг, харин техник хангамжийн салбарын хувьд материал техник тоног төхөөрөмж нь бараг өдөр бүр өөрчлөгдөж байдаг болохоор маш их зардал шаардсан мэргэжил дээ. Чиний хувьд өөрөө сайн хичээгээд явбал их зүтгэл чинь чамайг юманд хүргэнэ гэж найдаж байна. Багшилах боловсон хүчин суларсан, дутагдалтай гэдэг дээр санал нийлж байна, миний бодлоор яг одоо шилжилтийн хэцүү үед дээрээ сургууль яваад байна, ойрийн 3-5 жилийн дотор хүссэн хүсээгүй бүх багш нар доктор болох шаардлага гарч ирнэ, гадаадад доктор хамгаалсан залуучууд ирэхээр өрсөлдөөн бий болоод сургалтын чанар сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна.

    ReplyDelete
  25. Их сургуулийн түвшинд Програм хангамжийн инженерийн мэргэжлээр сурахад чамд Java, DotNet, C, CSS, HTML, Lisp, VB, C# алийг нь ч сайн сургаагүй төгсгөж болно. Энэ мэргэжлээр их сургуулийн боловсорол эзэмшсэний хамгийн гол давуу тал нь програмчлалын хэлүүдийн онолын талын мэдлэгийг чамд зааж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл цаанаа юу болоод байгааг онолын талаас нь зах зухаас нь ч атугай тайлбарлахыг оролдож байгаа хэрэг. Энүүгээрээ зөвхөн нэг хэл дээр практик дадлага заадаг (синтакс заадаг) төлбөртэй курсээс ялгарч байгаа юм. Харин оюутан төгсөөд гарахдаа ямар технологийг хэрхэн суралцаж амьдрал дээрээ ашиглах Нөү-Хауг мэддэг болоод гарч байвал болох нь тэр.

    За би бодлоо биччихлээ.

    ReplyDelete
  26. Бичлэг үнэхээр таалагдлаа. Би одоо КТМС програм хангамжийн чиглэлээр эхлэн суралцаж байгаа шинэхэн оюутан одоо бол бас ч гэж арай л гайгүй болсоон ямар ч байсан багш нар нь сургууль дээрээ тоглоом тоглоддогүй ээ харин заах арга зүй тал дээрээ бол тал нь шахуу дутагдалтай байгаа. Таны хэлдэгээр ер нь бол хувь хүн өөрөө л бүгдийг хийх хэрэгтэй юм шиг байга юм.санал тун их нийлж байна аа.. Миний нэг бодож явдаг зүйл гэвэл Яаг хэрэгтэй мэргэжилийн хичээл нь арай л бага ороод байх юм аа уул нь би нэгдүгээр курс л дээ гэхдээ л их бага санагддаг ердөө л гурван кредит долоо хоногт нэг лекц нэг лаб тэгээл болоо гэтэл хажуугаар нь шахаа болсон монголын түүх , хэл ярианы соёл гэх мэдчилэн ямарч авцалдаагүй цаг хугацаа барсан хичээлүүд ороод байх юм аа үнэхээр хэцүү байна аа

    ReplyDelete
  27. Сайна уу Багшаа маш сайхан бичсэн байна ер нь тэгээд л гол нь биднээс л хамаарна гэдэгтэй санайл нийлж байна онол тал дээр манайх маш сайн заадаг харин чадвар олгох дээр дутагдалтай юм шигээ

    ReplyDelete
  28. Er ni bol uruudaj yavaa surguuli shig sanagdag. Omnoh semester togsood l bagsh boldog tegeed zaagaad ch bgaa yumshig tsug toglood ch bgaa yumshig neg l sonin. Mon uul ni surguuli chini oyutniihaa toloo tednii erh ashigt taaruulj ajilladag getel mash ih hund surtaltai alivaa ajilliig bainga udaashruuldag. Bas uul ni bagsh yumaa zaaj teriigee shalgah heregtei bh getel hedhen yum slideer uzuulchiheed testeeree esvel labaaraa shaal oor yum shaardaad baidgiin. Bie daalgana gehed yu ch medehgui yumaa yaj bie daaj surahiin tegeed ch bie daaj surahiin bol bagsh nariin hereg yu bsiin.

    ReplyDelete
  29. Дээр байгаа хүмүүсээс ихэнхийг нь нэрээ нуусан ч таньж орхив.
    Сургууль уруудаж байгаа юм шиг санагдаад л байгаа юм шүү. Миний "оролцдог" ажлуудын нэг нь програмчлалын олимпиадад КтМС түрүүлэв гэж жил болгон мэдээ гаргуулах. Гэвч энэ сургуульд ирснээс хойш анх удаагаа л ганц хүрэлтэй хоцорч үзлээ. Гол шалтгаан нь гэвэл би ганцаараа зүтгээд байгаагийнх гэж бодож байна. 2005 онд манайх их сургуульд ганц хүрэл үлдээгээд бусдыг нь хамж байсан сан. Одоо талийгаач найз маань ч байхгүй, сургуульд өөр тэгж үнэлгээгүй ажлыг дуртайдаа хийх хүн байхгүй болж дээ. Харин МУИС-ийн сургуулиудад багш нар хоёр хоёроороо олимпиадад бэлдэж байна.
    За тэр цуг тоглоод байгаа юм шиг оюутнууд ч бас байдаг. Орж ирээд өрөөнд байгаа идэх юм дуусгачихдаг. Тэд нар удахгүй төгсч алга болох болтугай :) Багш оюутны зааг хэтэрхий арилах ч бас хайшаа ч юм.

    ReplyDelete
  30. Оюутны тоо хэт өсөөд байгаагаас бүх юм болж байгаа юм гэсэн. Стандартаараа бол нэг багшид 20-30 оюутан ноогдох ёстой гэдэг. Гэтэл би л хувьдаа жилд 1000 оюутанд хичээл орох болдог. Харь гаригийн хүн л биш юм бол 1000 оюутны нэр, царайг тогтооно гэдэг тун хэцүү. Оюутнаа танихгүй болохоор тулж ажилласангүй гэнэ. Тэгэхээр багш нь цөөдөөд л төгссөн оюутнуудаа аваад байгаа хэрэг.

    ReplyDelete
  31. AnonymousJuly 23, 2010

    За би бүх сэтгэгдэл уншлаа. Одоо бол би маш их эргэлзэж байна л даа. Би ууг нь аль 2 жилийн өмнөөс л КТМС-д орно гэж боддог байлаа. Одоо харин эргэлзэж байна. Орох уу? үгүй юу? Энэ маш их эргэлзээ төрүүлэх юм яахуу хүмүүс тус болооч?

    ReplyDelete
  32. Сайн байна уу
    Би одоогийн байдлаар КТМс-д прогр/ханг-р суралцаж байгаа оюутан. Манай сургууль 90ээд оны сүүлч 2000 онь эхэн үед улсдаа толгой зохих сургууль байсан юм гэдэг. Багш, сурагч аль аль шигшэгдмэлүүд орж ирдэг байсан. Харин одоо бол дээр хэлсэнчлэн УРУУДАЖ байгаа сургууль болчихоод байна. Сургууль гэдэг бол нэг талаасаа үйлдвэр, харин гаргаж байгаа бүтээгдхүүн нь оюутнууд юм. Дээр нэг нь хэлж байсан: Олон хэл үзэх нь зөв ч гэж байх шиг. 4н жил олон хэл үзэж оргүй хоцорсон биднийг дахиад 4н жил сургаж авах компани байна уу хэн ч хүсэхгүй. 99% зүтгэл, 1% багшаас хамаарах нь үнэн л дээ гэхдээ л арай л биш юмаа. Техник хангамжийн HW06 кодтой 4р курсийн оюутнуудаас нэг ч хүүхэд төгсөөгүй гэсэн (гэхдээ ядаж 1 хүүхэд төгссөн байхыг үгүйсгэж болохгүй) (санаа алдав..). Эндээс дүгнэлт хийвэл 2006 онд элссэн оюутнууд бүгд ТЭНЭГ ЭСВЭЛ КТМС-ийн сургалтын програм алдаатай буруу байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Сургуулийнхаа мууг нь үзэх гэсэн юм биш, шинээр элсэх дүү нартаа сонголтоо зөв хийгээрэй гэж хэлэх гэж НӨГӨӨ ТАЛААС КТМС сургалтынхаа чанарыг сайжруулаарай гэж чин сэтгэлээсэй хүсэх байна.Би хувьдаа СОД-ХИИМОРЬ сургуулийн сургалтын төлөвлөгөөг дэмждэг бүр атаархадаг шүү. 4н жилд төлөх 6,000,000 сая бага мөнгө биш шүү.

    ReplyDelete
  33. КМТС...
    Энэ сургуульд орохыг хүсдэг байлаа. Харамсалтай нь босгыг нь давах мэдлэг дутсан гэх үү дээ. Энэ сургуулийн талаар хэнээс ч асуусан 'сайн' гэдэг үгийг л хэлэх байх. Гэхдээ дутагдал байлгүй яахав, түүнийг нь засчих юмсан гэсэн бодолтой олон оюутан залуус, багш нар байгаа гэдэгт итгэлтэй байна. Бичлэгийн эзэнд амжилт хүсье.
    Сайхан гэхгүй ч сайн бичлэг болсон байна шүү.
    Миний бодлоор...

    ReplyDelete
  34. Миний хувьд энэ сургуульд яах гэж оров оо гэж заримдаа толгойгоо шаах үе гардаг...
    Компьютерийн гэх тодотголтой, улсдаа толгой цохидог сургууль байж вэб сайтаа тогтмол шинэчилж, мэдээлэл оруулж байхад юу нь болохгүй гэж? Би тэр вэбийг хариуцдаг гэх хариуцлагагүй нөхдүүдээс болж шал тэнэг мэргэжлээр сурч байна даа. Вэб дээрээ сургалтын төлөвлөгөөг нь тавиад яг ямар чиглэлийн анги вэ гэдгийг нь тавьчихсан бол бас болох л байсан шд.
    Тэр сургалтын алба энэ тэр бол үнэхээр хэцүү ш дээ. Юм мэддэг юм уу гэхээр бас үгүй. Сургалтын тухай хэдэн юм асуунгуут өөдөөс зөрөөд шал өөр юм яриад байдаг. Зөвлөх багшаасаа асуу ч гэх шиг. Тэгээд зөвлөх багш дээрээ оронгуут барьж аваад зодох нь холгүй муухай ааштай хүн байдаг.
    Шинээр элсэхийг хүсч байгаа хүүхдүүдийн хувьд МУИС-МТС, МКС ч юм уу эсвэл Хүрээ дээд сургуульд орсон нь өлзийтэй байх даа.

    ReplyDelete
  35. Монгол улсын засгийн газрын мастер төлөвлөгөөнд 5000 IT -ийн инженер бэлдэнэ гэсэн зорилго байгаа. Тэгээд энэ зорилгоо биелүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд КтМС - д элсэх оюутны тоог хэтэрхий их болгосноос болж КтМС -ийн багш нар хэт ачаалагдаж байгаа. Энэ ч бас сургалтын чанарт нөлөөлөөд байгаа болов уу.

    ReplyDelete
  36. uneheer unen shdee :), ta odoo bagsh bolchihson te kk tanid amjilt husey. hicheelee sn zaagaarai bagshaa

    ReplyDelete
  37. ene asuudliig KTMC-iin OUYTNII ZOVLOLOOR damjuulj ter deed albanii humuust ulamjlah heregtei gej bodoj baina!!!
    Gadaadad baigaa sain bagsh naraa hurdan butsaaj avchirch hicheel zaalgah heregtei(yaraltai)

    1 uhriin ever dorgivol 1000 uhriin ever dorgino
    1 oyutanii tsaan 1 ger bul baina....

    chadaltai neg ni ene bichlegiig deed albanii humuust unshuulah heregtei

    ouytnuudaa oorsdoo l hicheetsgee
    huleevel butegui baij bolno yag odoonoos!!!!

    ReplyDelete
  38. Bi ireh jil togsono. Ireh jil togsono gehed odoo sursan yum gariin tavan huruund bagtahaar l bn da. Nadad lav manai surguuli heterhii hund surtaltai, bagsh oyutnii haritsaa geed bh zuilgui, heterhii olon hereggui hicheel zaadag yum shig sanagddag. Ehnii 2 jil bol ezemshih mergejliinhee 5%-d ni ch hurehgui hereggui yum zaahiin. Tegeed busad salbar surguuliudaasaa hamgiin ondor tolbortei hernee hicheel songoj uzej bga huuhduudee unagaj ashig oldog yum shig l bhiin. Yum surii gsn bodoltoi ermelzeltei huuhduuddee yadaj hicheeliin talaar zovlogoogoo oligtoihon ogch baih heregtei shd.

    ReplyDelete
  39. өө танай сургууль ийм байсымуу гээл байхгүй юу :)
    заза тоглосийн ккк.
    МУИС ч гэсэн ижилхэндөө ер нь. Бодит байдлыг хөндсөн байна. Миний хувьд их сургуулиас сайн дүнтэй төгсөх биш харин сайн мэдлэгтэй төгсөхийг эрмэлздэг.

    ReplyDelete
  40. Үүнтэй санал нэг байна.

    ReplyDelete
  41. Яг үнэн. Бүр 200% үнэн. КТМС гэдэг сургуулийн програм хангамжийн чанар StartSoft -ын 5 багш гарснаас л эхэлж муудсан гэж би хувьдаа боддог. Оронд нь орлож орж эхэлсэн багш нар бол нуулгүй хэлэхэд өрөөндөө суугаад cs тоглодог л гарууд байсан ш дээ.Гэвч КТМС -н нэр хүнд бусад сургуулиа бодвол одоо ч дээгүүр байдаг л даа. Учир нь тэртээ тэргүй 10 жилийн сургуулиудаас сайн гэсэн сурагчид л КТМС-д ордог ш дээ. Тэгэхээр масс-аараа л аваад явчиж байгаан. КТМС-ын багш нарын хэлдэг үг гэвэл "Сурч чадахгүй бол зайлж болно ш дээ. чиний оронд орж ирэх хүсэлтэй зөндөө оюутнууд байна" гэдэг. Яс юман дээрээ өөрсдөө юу ч заадаггүй. Үнэндээ КТМС-ээс бие дааж юм сурч л сурдаг. Нөгөө юм болгон сайн муу хоёр талтай гэдгийн сайн тал нь энэ л байна. "Багшаа тэр тэр сэдвийг заагаач. Тэрний талаар мэдэх гэсэн юм" гэхээр "Тэгвэл би эргүүлээд тэр заасан зүйлээрээ шалгалт авна ш дээ" гээд л оюутнуудын амыг нь таглачихдаг. Эцсийн эцэст мөнгөө төлж сурч байгаа биз дээ. КТМС-ын төлбөр ШУТИС-даа хамгийн өндөр нь байдаг. Багш нар нь "Та нар ажил дээр гараад нэг програм бичээд л сургалтын төлбөрөө олчихно." Тиймээс энэ төлбөр бол бараг бага байна гэх ухааны юм ярина. Бодит байдал ийм л байсан. Одоо ч хэвээрээ байгаа юм шиг байна. Сайн сайн багш нар байсан Намсрай, Дүүрэнбаяр нөгөө StartSoft-ынхон гээд л. Эдгээр багш нараар анх сууриа тавиулсандаа л азтай гэж бодож явдаг даа.

    ReplyDelete
  42. Нэг л их сүр сүр юм ярьсан хүмүүс ихэнх нь бичихдээ л алдаад байх юм даа баас хүрчлээ оохохохо. Танай сургуулийг муу гэж мэдээд байсан юм аа :P

    ReplyDelete
  43. tmee bi sanal neg bna bi 1-r kurs ehnii sem yag yu bolood bga ni medegdehgui ongorson odoo l yag uchriin olj bna yr ni surgaltiig ajiglaad bhad bie daaj hiigeerei l geh ym tgd bie daaj hiideg 30% ni hiij ym surj uldsen heddee taraaj ogool uldsen 70% ni hunii ym avj sursan ch bish suraagui ch bish yu ch bish bolj bga ym shig sanagdah ymdaa

    ReplyDelete
  44. Миний бодлоор бүх сургууль ижилхэн байх. Багш нар нь ч гэсэн. Оюутнууд дунд нэг юм ажиглагддаг нь багшийн хичээл дээр унавал тэр багш заах арга муутай гэсэн үнэлгээ авдаг. Унадаггүй оюутан гэж бараг байхгүй биз дээ. зарим оюутнууд дээр угаасаа сайн гэж дүн тавьдаг явдал ч байдаг. За тэр ч яахав МТ-ийн чиглэлээр төгсөгчид сууж сурасан байхад л болно гэж боддог гэхдээ үр бүтээлгүй суувал хэнд ч хэрэггүй хог болно шүү дээ

    ReplyDelete
  45. AnonymousMay 29, 2011

    1 сарын 9нд бичсэн хүн аргагүй л манай сургуулийнх биш байна шүү, ухаан муутай, бичсэн үг хэлнээс нь ялгагдаж байна.
    КТМС-д авууштай тал олон бий шүү, мөн дутагдал ч цөөнгүй.
    Бүх юм төгс биш шүү дээ залуусаа

    ReplyDelete
  46. bodloo huvaaltssand bayarlalaa, deed uyese asuuj surah uurgee deed uye n bas surgah medlege uldeeh uurge ali ali n umartaj bh shig bna

    ReplyDelete
  47. 9 ond bichsen ene niitleliig humus unshsaar l bgam bnda. baidalch heveere l yum shig.

    ReplyDelete
  48. yag uneng bichjee.. 10jilde sn surguuli tugsuud KTMSd orj bsn ... ehnii semistr nadaa ogt taalgdaagui gantsaardaad tgd dr n hicheeldee taaruu yawsaar bgaad 2 semistr daraalan muu suraad setgeleer ch unaad ene surguulias garmaar sangdsan tgd l yur n ingej bsnaas surguulias garsan,,, nadaa uneheer hetsuu bsn.. GEhdeel minii sanasnaar buh zuil bolj aaw eej ch nmg oilgoj bi surguulia solisoon nriig n hled yahw nadaa odoo hamagvi dr bna,,, orchin n surgah arga baril n shaal uur..
    Suuld sonsohnee ehnii jildee Tisd hun bur l tmerhuu bdaltai bdg yum gnlee

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.