Sunday, July 10, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх - 2

Зиа энд бичсэн агуу түүхийнхээ үргэлжлэлийг толилуулъя :).

Төгсөх анги буюу 10р ангид орлоо. Хүүхдүүд конкурс, ирээдүйн мэргэжлээ бодож байхад би гэдэг хүн олимпиад л бодоостой. Цэгмэд багш маань сургуулиас чөлөө авчихсаан бэлтгэлээ хий гээд л бараг бүтэн жил ямар ч хичээл хийлгүй лабораторидоо цоожлуулаал суудаг байлаа.

Өглөө 8с ирээл байнга сонсдог 10аад дуугаа / Болд од болж байсан үе Хайрын хүч, Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй, Камертоны Гоёл, Дурсамж г.м/ тавьчаал бодлогоо бодож өгнө дөө. Өдөр хичээл тарахаар найзуудтайгаа хамт харьж цайгаа уучаад буцаж ирээл суудаг. Ийм л циклээр 8сар явсан байх. Интернэт байсангүй хэдэн олимпиадын цуврал, хүндэвтэр бодлогууд 1, бас нэг зузаан цэнхэр ном ийм хэдэн номоо л эргүүлж тойруулж, ухаж төнхөөд л бэлддэг байлаа.


Өөр юу ч хийдэггүй. Бодлого бодно гэдэг чинь өөрөө их кайф өгдөг шүү дээ. Тийм болохоор тоглоом энэ тэр сонирхох ч гүй. Гэр лүү гээ харих, гэрээсээ ирэх замдаа бодлогоо л бодно. Олсон санаагаа ирээд бичихэд ерөнхий санаа нь зөв л байдагсан. Бүр орондоо хэвтэж байхад хүртэл бодогдоно, санаа орж ирүүл гялс босоол тэмдэглэдэг, зүүдэнд бас орно. Өөр юм хийдэггүй байсан болохоор компьютерийн талын юу ч мэдэхгүй. Ямар сайндаа л багшаа тоглоом яаж суулгадаг юм бэ гэсэн чинь багш "кофидоод нөгөө, кофе шиг найруулаад гэж хүн тавлаж байхав дээ". Суугаал дуугаа тавиал, паскалын цэнхэр дэлгэц гаргаал болоо.

Аймгийн олимпиад тодорхой гэж бодсон ч муу санаатай юм болохоороо бас л жаахан санаа зовоостой. Тэмцээн эхлээд паскалаа нээтэл ажилдаггүй баахан сандаргалаа. Компьютер сольж суугаад ч амжилт олсонгүй. Багш руугаа ярьтал инстолл нь байгаа суулга гэдэг юм байна. Багшийнхаа суулгаж байсныг харж байснаас цаашгүй би юу ч гэсэн exe нь ажиллуулаад next дарсаар байгаад суулгачихлаа. Санасан ёсоор аймгийн олимпиаданд би 2 бодлого бүрэн нэгийг дутуу бодсон ч багш нарын гараараа шалгасан хэдэн тестийг бүгдийг нь даваад бүх оноогоо авч түрүүллээ.

Мат-д нээрээ бас түрүүлсийн яаж яваад ч юм бүү мэд түрүүлцэн. Улсад ирээд бодолтон дээр нь суусан чинь миний бодолтоос зөв юм бараг байхгүй байсан даг. Мат-н улсын олимпиадын 2 өдрийн 4 цаг 30 минутанд хийх юм олдохгүй бараг л унтах шахлаа. Хоосон цаас хураалгаад 7 алим  авлаа, тоосон ч гүй.

Мэдээлэл зүйн тэмцээн эхлэх боллоо. Бүтэн жилийн хөдөлмөрөө дүгнүүлэх цаг ирлээ. Өмнөх шөнө нь нойр хүрдэггүй цурам хийлгүй хонолоо. Эхний өдөр ороод 115 билүү дээ оноо аваад, байр нь 10аадаар байлаа. Заза медаль ч өнгөрлөө гэж бодоод буцах тийзээ бичүүлчвээ. Маргааш нь явж ороод 25 оноо авчээ. Нэг өдөр 150 оноо, 2 өдөр нь нийлээд 300 авах ёстой. Энэ өдөр оноо авсан цөөхөн хэдэн хүүхэд байна. Нийлбэр дүнгээр яг л хамар таслууллаа. 7 дугаар байранд. Эхний 6 нь медальтай.

Шууд өргөдөл бичлээ. Тэр, тэр бодлогуудын бодолтоо бүрэн гэж үзэж байгаа тул хянаж өгнө үү гээд л. Яваад орлоо, нүдэн дээр ажиллуулж үзүүллээ. Тэгсэн 2 тест илүү даваад 10 оноо нэмж аваад хүрлийн хүүхдүүдтэй оноо тэнцлээ.

Комисс хуралдаад л хуралдаад л баахан удлаа. Багш бид 2 догдлоод л хүлээгээстэй, медаль ч яахав сургуулиа л авчих юм сан гэж бодогдоно. Удаж удаж шинэ дүнг хадлаа. 4 хүүхэд хүрэл авахаар болжээ.  Ингээд л хүрэл медаль авсан юм даа. Бөөн баяр, багш захирал энэ тэр лүү яриад л. 2 Улаанбаатарын, 2 Дарханы, 2 Эрдэнэтийн, 1 Ховдын би гээд 7 хүүхэд медаль авсан. Төгсөх ангийн 4 билүү дээ хүүхдэд урилга өгөхөд бүгд КтМС-ийг сонгосон. Барааг нь ч хараагүй байж сургаар нь л энэ сургуулийг багш бид 2 зогсож байгаад сонгочихож билээ.

Харамсалтай нь нисэх цаг дүнгийн хуралтай давхцаад медалиа авч амжилгүй явчихсан. Нэлээд хэдэн хүүхэд, багш нар улсаас медаль аваад нэг онгоцонд явж байсан. Буусан чинь бөөн хүн тосоод л, орон нутгийн тв ярилцага аваал сүртэй байлаа шүү дээ хэхэ.

Ингээд л би эргэлт буцалтгүйгээр энэ мэргэжил рүү гүн орсон юм даа. ЭЕШ-нд мат дээрээ 500 гарантай оноо аваад өөр сургууль энэ гэлтгүй бүр ч амар боллоо.

КтМС-ээ төгсөөд сургуульдаа жил багшилж үзээд. Одоо The New Media Marketing Agency - д ахлах программистаар ажиллаж байна даа.

Одоо бодоход сайхан дурсамж. Багш бид 2 хэдэн номоо 2 3 удаа уншаал, Ховд их сургуулийн зарим нэг багш дээр очиж зөвлөгөө авдаг байлаа. Өөр эх сурвалж байдаггүй нет энэ тэрийг сураг сонссон төдий. Багш маань яг мэргэжил нь мат, физик болохоор хамтдаа л алгоритмд суралцдаг байлаа.

Бодоод байхад улсаас медаль авах хэмжээний амжилтанд юу нөлөөлсөн бэ гэвэл. 1рт асар их сонирхолтой байж. Нэг хүндхэн бодлогыг бодсны дараа хичнээн сайхан гэж санана. Жинхэнэ кайф. 2рт сонирхол их байсан учраас юунд ч сатаардаггүй байсных байх. Нетгүй учраас facebook энэ тэрийг мэдэх ч гүй, зөвхөн бодлогоо л бодно. 3т цагаан атаархал байсных.

Одоо тэр үеэ эргүүлж олж авах гээд чадахгүй л мунгинаж байна. Тэр үе шигээ хичээж чадвал мөн ч сайхнаа.

Зиа ингээд л боллоо. Миний бяцхан түүхээр аялсан танд баярлалаа.

5 comments:

  1. AnonymousJuly 10, 2011

    Сайхан түүх байна анд минь. Энэхүү түүхийн чинь нэгэн гэрч болж яваа даа баяртай байна.

    ReplyDelete
  2. Сайхан дурсамж байна. Тэр үеэ эргүүлж олохын төлөө !!!

    ReplyDelete
  3. Гоё түүх байна их таалагдлаа, бодлого бодоод кайф авдаг тал дээр яг ижилхэн юм байна, маш том юмны ард гарчихсан юм шиг санагдаад л улам олон бодлого бодмоор санагддаг :)

    ReplyDelete
  4. @Anonymous : Hen gedgee helvel bayrlahsan :D

    @Munkhjin: Olnoo olno. Olohdoo l olno.

    @Hongor: Ter kife-r udii zeregtei yavaa baih daa.

    ReplyDelete
  5. hi tennis togoldog baisnaa marttsn bnaa hehe

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.