Wednesday, August 31, 2011

СЭЗДС-н ном шахах бизнес

Дүү маань энэ сургуульд орсон юм. Их л сайн сургууль, хангамж материаллаг бааз сайн байдаг энэ тэр гэсэн дам яриа их сонсож байсан болохоор ямар ч эргэлзээгүйгээр ийшээ оруулчихсан юм.

Даляний сургуультай хамтарсан хөтөлбөр гээд 2,7 саяын төлбөртэй. Тийм ч бага тоо биш байгаа биздээ. Гэтэл дүү маань хичээлийнхээ анхны өдрөө л 105000 төгрөгний баахан ном тэврээд ирдэг юм байна. Ёстой л мэл гайхаж цэл хөхрөв.

Ойрын хугацаанд мөнгөө өгөөрэй гээд л шууд тараачихсан байгаан. Тэр ангид нь тийм боломжтой хүүхдүүд ордог юм уу, ер нь боломжтой байсан ч гэсэн ингэж болохгүй биздээ. Дөнгөж орсон хүүхдүүд яахав дээ зайлуул ав гэхээр нь л чимээгүй авчихдаг биз.

Номын сангаасаа аваад ашиглаж болдоггүй юм уу? за яахав хүрдэггүй юм аа гэхэд урд жилүүдийн хүүхдүүдээсээ авч болно. Эсвэл бүр хуучин номын дэлгүүрээс ч авч болно шд.
Нэрнүүдийг нь өгчөөд өөрсдөө олоод ав, хүсвэл энд байгаа авч болно, дээд үеийнхнээсээ авч болно гэж сонголт өгөх хэрэгтэй шдээ. Хуучин номоо зардаг өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй. 105000 - н номыг 50000 дотор л олж болно гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдүүдэд ямар ч сонголт өгөлгүй зүгээр л тараачихсан байгаа юм. Энэ номнуудаас орно ав гээд л. Энэ яах аргагүй бизнес байгаа биз. Эхний өдөр л ингэж байгаа юм чинь хойшдоо яахын байгаа бүү мэд.

No comments:

Post a Comment

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.