Tuesday, August 10, 2010

Анхны шүлэг [Нэр өгөх гээд чадсангүй]

Хайртай бүсгүй минь
Хүлээж байгаа намайг
Хүрээд ирэхийг минь
Хоног тоолон харуулдаж суугаа
    Итгэлийг нь өвөртлөн
    Ирсэн юм би энд
    Ирээдүйг бүтээх гэж
    Зорьсон юм би алсыг
Санахын жаргалыг надад бэлэглэсэн
Сайхан бүсгүйд би хайртай
Итгэлийг нь алдахгүйн төлөө
Ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө
    хичээж л явна даа би чинь.

                         2010.08.10 Улаанбаатар


Хааммммгиииййн анх удаагаа шүлэг нийтэлж байна. Нэр өгөх гээд чадсангүй санал болговол баярлана шүү. Толгой холбох гэж оролдсон юм чинь шүлэг л гээд нэрлэчихье :D. 
/Үг, үсгийн алдаа гаргасан байж магад. Өршөөгээрэй. Бас залруулж хэлээрэй :)/

15 comments:

  1. Сайхан л утга агуулгатай юм ...

    Үг үсгийн алдаа гарах гээд байвал ГалтҮнэг хөтөч дээр Ажилладаг алдаа шалгагч суулгачихвал болох болов уу. https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/102885/

    ReplyDelete
  2. @Олхонууд Д.Лхагвасүрэн
    Баярлалаа. Суулгачихлаа

    ReplyDelete
  3. Shinebayar.OAugust 10, 2010

    Шүлэгт сайн муу гэж байдаггүй, муухай бичих, толгой холбохгүй байх зэрэг бол асуудал бишээ, гол нь чиний сэтгэлийн үгс л энд хэн нэгэнд хүрч байвал жинхэнэ шүлэг тэр...

    ReplyDelete
  4. Гоё болж байна, бичээд байгаарай. Амжилт хүсье :)

    Шинээ ахтай санал нэгдэж байна :)

    ReplyDelete
  5. Үнэхээр сайхан бүсгүй шүү, сайхан бүсгүйтэйгээ хамт удахгүй ирэх аз жаргалын төлөө илүү их хичээгээрэй.

    ReplyDelete
  6. galt shuwuuAugust 12, 2010

    useg buur hoeroor toglodog boloo yudaa nz min
    ug uhaan hoeriig uralduuldag boloo yu and min
    setgeliin chimeg, itgeliin galaar hugluud ugwul
    shaw hiisen uran buteel garahnee nzaa, amjilt

    ReplyDelete
  7. ner uguud hereggui shuleg bnaa ner n uuruu shuleg, shuler n uuruu neriigee shn tuluulj bnaa, hair ymar aguu yum be egel jiriin programmistiig nairagch bolgoj uurchilj bdag aguu yumaa. bicheed bai udahgu bolor tsomiig awdguimaa gehed olon tanigdsan nairagch bolno

    ReplyDelete
  8. Мэдрэмж байна.

    ReplyDelete
  9. "Санахын жаргал." Гоё шүлэг байна.

    ReplyDelete
  10. Aнхны шүлэг гэдэг нэртэй л юм байна ш дээ :P

    Санахараа яахаараа жаргаад байдаг билээ давка хихи энэ хүн зовжийшдээ :p

    ReplyDelete
  11. zarim heseg n jaahan ontsgui ugiin songolttoim bn sh d..., mongol helend saihan saihan ugiin songolt ih shu de....,

    ReplyDelete
  12. shuleg unshdag hun unshihad jaahan tiim l bn da...., gehde its ur first time so keep going u'll be better than the first time

    ReplyDelete
  13. зайл гэмээр шүлэг байна

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.