Friday, October 15, 2010

Англи хэл сурах бүтэлгүй оролдлогууд

Англи хэл сурах нь ямар чухал болохыг энд нуршаад илүүц биз. Товчхондоо та дэвжье, дээшлэе; сайхан амьдаръя; дэлхийн төрөл нэгтнүүдтэйгээ хөл нийлүүлэн алхая гэж боддог бол танд ганц л гарц байна. Энэ бол мэдээж Англи хэл.

Зарим нэгэн хүмүүст сонирхолтой байж магадгүй гэж бодоод Англи хэл сурах яаж бүтэлгүйтэж яваагаа бичлээ.

Би гэдэг хүн Англи хэл сурах гэж хичнээн ч олон удаа эхлүүлэв дээ сүүлдээ бүр тоогоо алдаж байна. Зарим санаж байгаагаа доор жагсаав.
  •  Хамгийн анх 3-р ангид байхдаа цэцэрлэгийн ажилчдын хүүхдүүдэд явуулсан сургалтанд суусан юм байна (ээж маань ня-бо байсан юм). Юу ч гэсэн тоолж, уншиж сурсан юм даг.
  • 8-р ангиас Англи хэл орж эхэлсэн гэхлээр 10-р анги төгстлөө 4 жил үзсэн юм байна.
  • Их сургуульд ороод КТМС-д Англи хэл 1-4 хүртэл нь 2 жил үзлээ.
  • Англи хэлийг маш чухал мэдэрсэн оюутан хичээлийнхээ зай завсраар Golden Bridge гэдэг сургалтын төвд хямдарлаа гэхээр нь явж үзлээ. Бараг бүтэн жилийн хугацаатай сургалтанд 1 сар суугаад л орхичихсон. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр Диплом бичих энэ тэр гээд завгүй гэдэг шалтгаанаар. Тэгээд ч их сонирхолгүй байсан юм.
  • Саяхан буюу энэ (2010 оны) намар нутагтаа амарж ирчихээд, за одоо л сурахгүй бол оройтлоо шүү гэж өөртөө өдөр болгон үглэж явсаар ерөөсөө л сайн сургалтанд явъя гэж шийдлээ. Мастер, ажил бас дахин ажил гээд маш завгүй байна гэдгээ мэдсээр байж нүдээ аниад найзуудын зөвлөснөөр JET-д элсчихлээ. Ахаасаа 340.0 төгрөг аваад шүү бүр. Эхэндээ ч яахав дажгүй л байлаа. Яваандаа нэг л бишээ амжихгүй шинжтэй, тэгээд ч ингэж оромдоглож байхаар ерөөсөө болъё гэж шийдээд хаячихлаа. Одоо сураггүй оюутнуудын тоонд орчихсон байгаа байх. JET-с над руу та яасан бэ? гээд нэг ч удаа залгаагүй жаахан гомдолтой л байгаа :D. Надад энэ арга тохирохгүй юм байна өөрөө л бие дааж сурах хэрэгтэй юм байна гэдгийг л мэдэж авсан даа.
  • Дээрх хэд ч яахав бодитой эхлэлүүд байсан. Харин өөрөө өөртөө "За одооноос л эхлэе"хичнээн хэлснээ мартаж орхиж.
Одоо ч гэсэн би эхэлж байна :P. Энэ удаа харин ёстой жинхэнэ эхлэл гэдгийг амлъя. Зөвхөн өөртөө хэлэхээр өөртөө үнэнч байж чаддаггүй ээ. Тийм болохоор блогтоо, бас уншиж байгаа танд амлачихъя :). Блогоор минь хаяа зочилж энэ нөхөр хэл сурж байна уу? үгүй юу? гэдгийг шалгаж бас сануулж байвал зөндөө их баярлана шүү.
 
Хэрхэн сурах талаар санал, туршлагаа солилцоорой гэж хүсье.

Цаана чинь таниас илүү хэл сурах авьяасгүй нөхөр (би) сурах гээд үзээл байна. Та бол гялс сурчихна дөө:D. 

Keep going forward (манай найзын дуртай үг нь)
Never Never Never Give UP !!!

27 comments:

  1. Амжилт. Хянагчдын нэг нь болчихъё. :)

    Таныг дагаад завтай насан дээрээ япон, англи зэрэг сурна гээд үзчихдэг хэрэг ээ..

    ReplyDelete
  2. xaxa, xelsishv, adminaa

    ReplyDelete
  3. Hamgiin chuhal ni uurtuu ugch bgaa amlalt shuu dee. Uuruu uurtuu unench bh heregtei.

    ReplyDelete
  4. dun worry teacher!!! its easy to u everybody has their own skil, trust urself and dun give up u know u better than anyone else...., time to fly..,

    ReplyDelete
  5. Өөрийнхөө сонирхолийн дагуу суралцвал дажгүй л санагдсан. Цаг зав, хичээл зүтгэлээ зориулж байж л сайжрана байх даа. За амжилт. Би гэж нэг бүтэлгүй англи хэл маань бас л 0

    ReplyDelete
  6. Хаха, өөртөө шаардлага тавьдаггүй хүн байна л даа. Гэхдээ хүн сонирхолгүй зүйлдээ хүчгүй л дээ http://injanna.blogspot.com/ гээд блогыг уншаарай, сонирхол чинь төрж магад

    ReplyDelete
  7. yag vneniig helehed jet odoo bl tm ch sn bishdee anhandaa n bs l yum harin ta zunda usa yawdag tm hutulburt hamragdaa ch odoonoos bvrtegej bga shde

    ReplyDelete
  8. Chadna aa.

    ReplyDelete
  9. Өөрийн арга барилаа хуваалцая гэж бодов. 0 ууд оролдож үзээд хэр боломжийн байна хариу бичвэл сайн л байна.
    Миний гол сайжируулсан арга барил бол зүгээр л ярих гэж оролдоод бай. Хэнтэй ч хамаагүй юу ч хамаагүй бурах гэж оролд. Чат бол хэрэггүй. Амаа хөдөлгөж байж л хэлийг сурна. Эхлээд өөрийн мэдэх бүх л үгээ ашиглаад ярих гэж оролд. Үг чинь дутвал юм орчуул. Хамгийн үр дүнтэй үгийн сан сайжруулах арга нь мэргэжлийнхээ(илүү үр дүнтэй нь өөрийн сонирхдог зохиолчийн) нэг номыг бариад суучих. Орчуулах гэж биш зүгээр л ойлгох гэж. Унш. Өгүүлбэрээр нь ойлгодож бол. Тэгж байтал энэ хэллэгийг энэ хэрэглэхэд тохиромжтой юм байна гэдэг толгойд чинь буугаад ирнэ. Үнэхээр л хэлэнд ямар ч авьяасгүй хүн л биш бол. Тэгээд хүнтэй ярих гэж үзэж таарч байтал хэрэглээ гайгүй болоод ирнэ. Сонсгол бөгөөд дуудлагаа сайжруулахыг хүсвэл дуртай дуугаа сонсоод дагаад дуул. Бас дуртай киногоо үз. Эхлээд хадмал орчуулгатай нь үз. Дараад нь сайн сонсоод ном уншиж байгаа шигээ яриаг нь ойлгох гээд үз. Тэгж байтал дажгүй хүнтэй ойр зуур харьцдаг өөрийн саналаа ойр зуурын хүрээнд илэрхийлдэг болчихно. Гол нь хэдэн үг мэдэж байгаа чинь чухал биш. Гол нь мэддэг үгээ хэллэг болгоод түүнийгээ хэрэглэж чадаж байна уу гэдэгт л байна.
    Миний мэдэх зөндөө л гадныхан яг үгийн санг нь үзвэл үнэхээр цөөхөн боловч хэлэх гэснээ бусдад энгийнээр шууд л ойлгуулдаг. Мэдэхгүй юм гарвал тайлбарлуулаад шууд л ойлгодог.
    Тиймээс ичих булчирхайгаа түр хойш нь тавиад оролдоод байж дээ.
    Бас нэг юм хэлэхэд тэр цаг зав энэ тэр хамаагүй ээ. Дээр дурдсан зүйлсийг зүгээр л амарч байхдаа хийчих боломжтой зүйлс шүү дээ. Ярих хүнтэй болох нь л асуудалтай байх.
    Бүгдэд нь амжилт.

    ReplyDelete
  10. Сурч чадна гэдэгт чинь итгэж байна.

    ReplyDelete
  11. Сурч чадна гэдэгт чинь итгэж байна.

    ReplyDelete
  12. hicheegeerei. itgej baingaa shuu.

    ReplyDelete
  13. Одоо сурч байгаа биз дээ багшаа'лавлаж байнаа'.Never never give up....

    ReplyDelete
  14. Нуулгүй хэлэхэд сайн хийхгүй байгаа. Уншаал, үзээл, сонсоол байж байна.

    ReplyDelete
  15. CNN, BBC, National Geographic, Bloomberg geh met English hel deer nevtruuleg gargadag TV channel uudiig uz. tegvel hurdan bas uuruu uuriinhuuruu surna.

    ReplyDelete
  16. Зөндөө удсан хойно нь бичжийн гэхдээ...
    Танд гэж хэлэхэд багш аа, та заавал би англи хэл сурах ёстой гээд мухуйрлаад зүтгээд байлгүй, англи хэлийг та зүгээр л таны байнга хийдэг ажилтайгаа холбочих/ хийх дуртай хоббигоо л болгочих гэсэн санаа юм/. Би жишээ нь гэхэд ингэж сурсан/одоо ч сурсаар л байгаа л даа/. Ер нь би детектив зохиол унших маш их дуртай. Нэг ном барьчвал ч дуустал нь тавина л гэж байхгүй шд. Бүр хэд хэдэн удаа хичээлээ таслаад уншчиисан ч удаа бий.
    Эхлээд Өөрийгөө залхаахгүйн тулд эхлээд аль болох богинохон /тал эсвэл 1 нүүр/ бас сонирхолттой сэдэв сонгож аваад уншаарай/болж өгвөл хэвлэж гаргаж байгаад тухтай нухаж үзэх хэрэгтэй/. Тэгээд цааш нь улам ахиулаад байх хэрэгтэй шүү. Аль болох өргөн хүрээний мэдээ, мэдээлэл эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, улс төрийн гээд шинэ мэдээлэл олж уншихыг хичээгээрэй. Зөвлөхөд bbc, voanews.comАяндаа зуршил болдийм.
    Дээр нь бас нэмэхэд Таныг англи сурах төлөвлөгөө гаргаад яг хэрэгжүүлээд эхлэнгүүт ямар нэг юм болоод тасрах тохиолдол гарна. Бараг л бүх хүмүүст тохиолддог байхоо. 1,2 өдрөөр ч нөгөө сайхан төлөвлөгөө маань тасарна тэхээр тэр бүр нь та тэр чигээр нь орхилгүй эргээд хуучин төлөвлөгөөндөө ороорой л гэж захья даа.
    Үг, үсгийн алдаатай бичсэн бол уучлаарай!

    ReplyDelete
  17. Үнэхээр сайхан зөвлөгөө байна баярлалаа. Надад яг л тохирох юм шиг санагдчихлаа. Детектив номнууд хаанаас авдаг юм?

    ReplyDelete
  18. Гүүглдээд л уншчихдийн... Та эхний удаад http://web2.uvcs.uvic.ca/elc/StudyZone/410/reading/ энэ линк рүү ороод уншаад, орчуулах гээд үзээрэй! 5 жижигхэн детектив байгаа/хамгийн урт нь 1 хуудас жоохон гаран л болох байх/. Тэгээд бас дүрэм, зөв ойлгосон эсэхээ шалгах асуултууд байгаа. Надад бол хамгийн инээдтэй санагдсан нь "The American Pepper", "The Carpet Fitter".

    ReplyDelete
  19. Багшаа ер нь Англи хэл дээрх гэвэл Интер номын дэлгүүрийн 2 давхарт дажгүй дажгүй ном харагданлээ. Stephen King - ийн аймшигийн зохиолууд гоё шдээ, уншихад ч сонирхолтой. Бас Шерлок Холмесын цувралууд байна, гэм нь хуучны хэллэг ихтэй.

    Бас орой эрт унтаж өглөө эрт босоод номоо уншиж, мэдэхгүй үг, хэлцүүдээ тэмдэглээд орчуулгыг нь бичээд яв. Бараг мартагддаггүй юм байналээ.

    Нээрээ бас Монголын ТВ-үүд хог болсон цагт үзээд бараг хэрэггүй биздээ. Bloomberg, NatGEO -г байнга үзэж бай. Аялгаа сайжруулахад тустай, дэлхийн мэдээллээс ч хоцрохгүй.

    Зав байвал Америкийн олон ангитуудыг татаж аваад үз. FRIENDS -г ядарсан үедээ үзвэл сэтгэл сэргээнэ. Детектив сонирхдог бол Dexter, цус сорогч нтртэй гэвэл True Blood нтр гээд гоё кинонууд өчнөөн шдээ.

    За аавдаа адуу манахыг заав гэгчээр баахан юм биччихлээ. :P

    ReplyDelete
  20. Бас нээрээ LiveMocha гээд дажгүй сайт байдаг шдээ

    ReplyDelete
  21. @Zolube Баярлалаа. Англи хэл тал дээр аав байхаас яахав :P

    ReplyDelete
  22. ter margaa hezee hezee ch buuj og gej bgaa muu ain kk
    never never never don't give up ...

    ReplyDelete
  23. Англи хэлээ хэр давтаж байна даа?

    ReplyDelete
  24. Ном уншаад л байж байна даа.

    ReplyDelete
  25. Deegii bid hoyriin tuuh adilhan yumaa. Gehdeee bi oyuntan bolsniihoo daraa l anx bagshaar zaalgasan daa. 10 jildee oros hel uzej bgad haysan. Саяхан Golden Bridge-d явж байгаад бас л хаясан. Дэндүү муу сургалттай. Үзэж тарж үсэрч наалдаж байна даа. Одоо дээр бичигдсэн зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлнээ...

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.