Showing posts with label Personal things. Show all posts
Showing posts with label Personal things. Show all posts

Wednesday, February 8, 2012

Ижийтэйгээ байхад баян байсан.


Sunday, July 10, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх - 2

Зиа энд бичсэн агуу түүхийнхээ үргэлжлэлийг толилуулъя :).

Төгсөх анги буюу 10р ангид орлоо. Хүүхдүүд конкурс, ирээдүйн мэргэжлээ бодож байхад би гэдэг хүн олимпиад л бодоостой. Цэгмэд багш маань сургуулиас чөлөө авчихсаан бэлтгэлээ хий гээд л бараг бүтэн жил ямар ч хичээл хийлгүй лабораторидоо цоожлуулаал суудаг байлаа.

Өглөө 8с ирээл байнга сонсдог 10аад дуугаа / Болд од болж байсан үе Хайрын хүч, Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй, Камертоны Гоёл, Дурсамж г.м/ тавьчаал бодлогоо бодож өгнө дөө. Өдөр хичээл тарахаар найзуудтайгаа хамт харьж цайгаа уучаад буцаж ирээл суудаг. Ийм л циклээр 8сар явсан байх. Интернэт байсангүй хэдэн олимпиадын цуврал, хүндэвтэр бодлогууд 1, бас нэг зузаан цэнхэр ном ийм хэдэн номоо л эргүүлж тойруулж, ухаж төнхөөд л бэлддэг байлаа.

Saturday, July 2, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх

Нээх айхтар гоц гойд түүх байхгүй ч бага насаа дурсмаар санагдчихлаа.

Бага ангид байхад компьютер гэдэг зүйлийн сураг сонссон төдий, харах юмсан гэж мөрөөдөөд л үлгэрийн юм шиг л санагддаг байсансан.

4-р ангиас ээжийн ажил компьютертэй болоод очиж бага сага оролддог боллоо. 5-р ангид компьютер мэддэг хүүхэд байна уу? Ангийн булан хийгээд ир гэхэд за гээд л ээжийнхээ ажил руу гүйлээ. Өдөржин оролдож байж арай гэж хийгээд очтол багш гараараа бичээд өлгөчихсөн байсан.

Saturday, January 29, 2011

Төрсөн өдөр болгоноор чинь
Таагүй зүйл хийж
Тоогүй сэтгэл төрүүлдэг ч
Төөгүй уужим сэтгэлээрээ уучилдаг
Чамдаа би чинь хайртай.

Thursday, January 13, 2011

Хэмнэлээ өөрчилнөө...

2 ажлын хооронд явсаар байгаад алинд нь ч олигтой сайн үр дүн гаргалгүй нэлээд хэдэн сарын өнгөрөөчихжээ. Одоо нэг л ажилтай болсон учраас хамаг анхаарлаа төвлөрүүлээд ядаж л автобусанд өдрийн 2 цагийг үрэлгүй сайхан ажиллая :D.

Мөн англи хэл хэрэгтэй, сурна гэсээр байгаад залуу нас дуусах нь. Энэнийг хэрэглээнийхээ хэмжээнд сурчлаа гэж бодох хүртлээ зөвхөн ажил, англи хэл хоёрт л цагаа зарцуулъя.

Нүүрний ном, жиргээ зэрэг нийгмийн сүлжээнүүдэд их донтож цаг алдаж байгаа учир оройд ганц л цагийг зориулж байхаар шийдлээ. Ойлгохгүй байж баахан л шилдэг гэсэн гадаад, дотоод блог, мэдээллийн сайт болгоныг гүүглэ rss - тээ хийснээ ч устгалаа. нийтлэлч.мн - г л уншиж байя. Яахүү мессенжертээ орохоо болилоо, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүс нь утсаар ярина биз.

За тэгээд хааяадаа бодлого бодчихож байя гэснээ ч болилоо. Ажил дээр зөвхөн ажил, гэрт зөвхөн англи хэл гэдэг хэмнэлээр юу ч болсон 6 сар хүртэл амьдрахаар шийдлээ.

Monday, January 3, 2011

Амьдралаа бодъё доо...

Энэ үг их хувиа хичээсэн сонсогдож байна уу? Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг даа. Биеэ застлаа би хувиа хичээхээр шийдлээ.

Өөрийнхөө хүсэл, өрөөл бусдын зөвлөгөө бүгд л сургуульдаа үлдээд багш болчих гэж шаардаж байлаа. Залуу насны онцлог ч юм уу их л хурдан шийдвэр гаргаж сургуульдаа үлдэхээр шийдсэнсэн. Захирлын зөвлөлийн хурлаар ороход багш нар "Их цалин, сайхан амьдрал амлаад санал тавивал явчихгүй юм байгаа биз дээ?" гэхэд "үгүй ээ" гэж байсан санагдана. Одоо тэр амлалтаасаа буцах гэж байна.

Friday, December 31, 2010

Тавтай морил 2011 он

Эх орны маань нийслэлд шинэ он гарсан, төрсөн нутаг Ховдод маань он гарах арай л болоогүй энэ цаг мөчид өнгөрч буй оноо дүгнэж, ирээдүйгээ улам тодруулах үүднээс энэхүү бичлэгийг бичиж байна.

2010 он миний хувьд хамгийн дурсамж дүүрэн, чухал шийдвэрүүд гаргасан, амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсан ёстой л үйл явдлаар дүүрэн буцалсан он болж өнгөрлөө.

Яг нэг жилийн өмнө байрандаа ганцаараа он гаргах гээд байж байсан минь өчигдөр л юм шиг тодхон байна. Найз охиноо хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон гиеүрч л суулаа. Хайрт минь ч ирлээ, хармаагаа хоослон байж багахан ширээ засав. Тэр үед би гэдэг хүн ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн байсан юм. Ийм л дүр төрхтэй угтсан шинэ он маань, хуучин он болон улиран одож байна.

2010 он 1 сарын 6-нд дипломынхаа жинхэнэ хамгаалалтанд орж, 1 сарын 20нд ШУТИС-КтМС гэдэг сургуулийг төгсөж бакалаврын дипломаа гардаж авснаар амьдрал минь нэгэн үеийн түүхийг дуусгаад дараагийн үедээ орж, шинэ  шинэ боломж, шинэ шинэ дурсамжуудыг амьдралын төөрөг дээр минь зурсаар л.

Сургуульдаа багшлахаар шийдэж 2 улирал хичээл зааж үзлээ. Санасныг бодвол их л хэцүү ажил байна. Энэ онд гаргасан буруу шийдвэрүүдийн нэг нь. Үүний талаар удахгүй дэлгэрэнгүй бичнэ.

6 сарын 23нд бичсэн Twitter - н direct message томоохон эргэлтийг авч ирсэн юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэгчээр миний хувьд агуу үйл явдал энэ л зурвасаар эхэлсэн. Би үнэхээр хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орсон. Монголын төлөө ажиллаж, Монголдоо баялаг бүтээж, Монголдоо сайхан амьдрах боломж надад бүрдэж байна. Соёл-Эрдэнэ ахын "залуу хүнд маш их боломж гарч ирнэ алдалгүй л барьж авах хэрэгтэй" гэсэн жиргээ үнэхээр үнэн болох нь улам бүр батлагдсаар.

11 сарын 2нд хүүтэй боллоо. Амьдралын хамгийн баяр баясгалантай, дурсамжтай өдөр. Үгээр илэрхийлж боломгүй гэдэг шиг тэрхэн цаг мөчид тийм л аз жаргал, амар амгаланд умбаж байлаа. Бичих гэхлээр үнэхээр авьяас дутаж байна.

Хэзээ ч уучилж боломгүй алдаа дутагдал, хэзээ ч мартамгүй сайхан үйл явдал, сайн муу, жаргал зовлон хосолсон нэгэн оныг ардаа үдлээ. Гаргасан алдаагүй давталгүй, амжилтаа ахиулан ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛСЭН, аз жаргалыг мэдэрсэн сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.

Амьдралын хүрдэнд ТАВТАЙ МОРИЛ 2011 ОН.

Monday, September 28, 2009

2 дүүгээ санаж байна шүү

Ах нь 2 дүүгээ маш их санаж байна шүү. Тэр 2 минь Ховдод эмээтэйгээ цуг байгаа. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэгдээ. Хамт байхаараа загнаад л барьж идчих гээд байдаг мөртлөө холдоод явахаараа л санаад байх юм. Миний хар, шар 2 хичээлээ л сайн хийгээрэй ах нь та хоёрынхоо төлөө чадах бүхнээ зориулах болноо. Та 2 минь миний амьдралын гол утга учруудын нэг нь юм шүү. Дүүтэй хүний жаргалыг ах нь эдэлж явна, дүүгээ санахын жаргалыг мэдэрч явна. Тун удахгүй 3лаа хамтдаа сайхан амьдрах болноо. Эмээтэйгээ бас нэг хүнтэй хамтдаа өнөр бүлээрээ аз жаргалтай амьдрах болно. Тэр л үеийн төлөө ах нь зүтгэж явна, тийм болсон байхыг ах нь сэтгэлдээ үргэлж мөрөөдөж, төсөөлж явна. Сургуулиа төгсөөд, дипломаа авангуут ах нь та 3 дээрээ очих болно. Ахыгаа хүлээж байгаарай…