Saturday, July 2, 2011

Компьютертэй нөхөрлөсөн түүх

Нээх айхтар гоц гойд түүх байхгүй ч бага насаа дурсмаар санагдчихлаа.

Бага ангид байхад компьютер гэдэг зүйлийн сураг сонссон төдий, харах юмсан гэж мөрөөдөөд л үлгэрийн юм шиг л санагддаг байсансан.

4-р ангиас ээжийн ажил компьютертэй болоод очиж бага сага оролддог боллоо. 5-р ангид компьютер мэддэг хүүхэд байна уу? Ангийн булан хийгээд ир гэхэд за гээд л ээжийнхээ ажил руу гүйлээ. Өдөржин оролдож байж арай гэж хийгээд очтол багш гараараа бичээд өлгөчихсөн байсан.

7р ангиас мэдээлэл зүйн кабинетээр үе үе шагайдаг боллоо. Олимпиаданд бэлдэж байгаа ах нар цэнхэр дэлгэцэн дээр юм бичээд л сууж байдагсан.

9р ангид алгоритм ороход их сонирхоод багшийнхаа урд хойгуур гүйж байж нүдэнд нь өртөөд аймгийн олимпиаданд орохоор боллоо. Яг нэг сар дутуу байхад бэлдэж эхлээд бага сага боддог болоод л оролцсон. Ингээд л би энэ мэргэжлийн хүн болох юм байна гэдгээ ойлгосон юм. Хувь тавилантай минь учруулсан Прогресс сургуулийн мат/мэдээлэл зүйн багш Цэгмэд багшдаа баярлаад баярлаад ханашгүй билээ :D.

Олимпиадын өдөр тог тасраад кодоо гараараа бичиж, ингэж ажиллана гээд л тайлбарлаж, хэрүүл уруул болж байж түрүүллээ. Зиа тэгээд хотод нэг л догдолсон, их санасан амьтан ирээд долоон алим /0/ авсан даа хөөрхий.

Хотын хүүхдүүд ямар байдгийг, өөрөө хаана байгааг маш сайн ойлгож аваад, бас тэрүүхэндээ хор шартай дараа жилийн олимпиад хол байна даа хол байна гэж бодсоор буцлаа. ...

2 comments:

  1. Хэхэ бичих ур чадвар үнэхээр дутаж байнаа.Яахав өөрийнхөө хэмжээнд л бичлээ. Үргэлжлэл дараагийн дугаарт :P.

    PS:Нээрээ би Ховд аймагт төрж өссөн, одоо ч энийг Ховдоос бичиж байна.

    ReplyDelete
  2. AnonymousJuly 08, 2011

    Үргэлжлэлийг нь бичээрэй хө.. Хөөрхөн түүх байна ш дээ. хэхэ

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.