Sunday, April 25, 2010

ISP - нүүд орон нутагт хөрөнгө оруулалт хиймээр байна

Би Ховд нутгийн хүүхэд. 2005, 2006 оны үед байхаа шилэн кабель орлоо гэж сонсоод их л баярлаж байлаа. Гэтэл одоо болтол Интернетийн Үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд олигтой хөрөнгө оруулж. сүртэй юм хийгээгүй хэвээрээ бахь байдгаараа. МиКом л байсан одоо ч байж л байна. 128kbps - ийн эрх нь 20гаруй мянга, 256 нь 70гаруй мянга /2009 оны үнэ болно/. gogo-с татсан ч адилхан rapidshare-с татсан ч адилхан. Монгол дотроо арай хурдан байж болдоггүй юм уу? МиКом нь төрийн өмчит компани юм шиг байгаан их хүнд сурталтай төвөгтэй үйлчилнэ. McsCom, CitiNet гээл хувийн дажгүй компаниуд яагаад сонирхохгүй байна вэ? Бага ч гэсэн, зах зээл нь байгаа шд. Байнга ашиг харж байх биш хаяа ч болов ард түмнээ бодож байвал зүгээрсэн. Юу ч гэсэн алдагдалтай л лав ажиллахгүй. Төр ч гэсэн энэ асуудал дээр анхаарал тавьж хувийн сектороо дэмжмээр байна. Залуучууд нь эрдэм ном сураад буцаад нутагтаа очиж амьдаръя гэхээр ядаж олигтой нет ч байхгүй шд гээл дургүйцдэг. Бүс нутгийн хөгжил эндээс маш их хамаарна. Хот хөдөөгийн ялгаа багасна бас дээрээс нь хотын төвлөрөл, хот руу чиглэсэн их нүүдлийг ч бууруулахад их ач холбогдолтой шүү дээ. Дэд бүтэц нь бэлэн болчоод байхад яагаад тэрнийг ашиглахгүй байна вэ?

4 comments:

  1. AnonymousMay 04, 2010

    Хэлээд юу гэхэв. Дарханд одоо Railcom, Micom, DBScom гэсэн 3 ISP байна. Үнийн хувьд УБ-тай харьцуулалшгүй. Micom-н 128kbps 22000 төг, DBSCom гэх орон нутгийн ISP 128kbps 18000 төг байсан одоо 5 мянга орчим төгрөгөөр хямдарсан сурагтай.

    ReplyDelete
  2. Санал нийлж байна... Би ч бас энэ талаар Citinet-с асууж байсан. Энэ жилдээ багтаагаад оруулнаа нтр гээл ам тагласан... Гэтэл одоо тэр цагаас 2 жил гаруй хугацаа болж байна... Микомоос үнээ бууруулж болдоггүй юм уу гэсэн чинь өөдөөс баахан хүснэгттэй тоо явуулж байсан... Хөдөө орон нутагт хурдтай интернэт ороод ирвэл улс орны хөгжилд бага ч гэсэн нэмэртэй л баймаарын... :((

    ReplyDelete
  3. Санал нэг байна. Яагаад бүх зүйл Улаанбаатар хотод овоород байдаг юм болдоо? Орон нутагуудаар шилэн кабел татаад өөрсдийнхөө үйлчилгээгээ хүргээчээ. Сэлэнгэ аймагт миком.л байнадаа үнэ цэнэ хурд нь ч мөн адилхан үнэтэй удаан төвөгтэй байна.

    ReplyDelete
  4. УБ->Орон нутаг руу Интернэтийн урсгалаа дамжуулах зардал хэт өндөр учир ашиггүй, эцсийн хэрэглэгчид үнэтэй тусах болоод л орохгүй байгаа юм даа.

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.