Monday, January 3, 2011

Амьдралаа бодъё доо...

Энэ үг их хувиа хичээсэн сонсогдож байна уу? Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг даа. Биеэ застлаа би хувиа хичээхээр шийдлээ.

Өөрийнхөө хүсэл, өрөөл бусдын зөвлөгөө бүгд л сургуульдаа үлдээд багш болчих гэж шаардаж байлаа. Залуу насны онцлог ч юм уу их л хурдан шийдвэр гаргаж сургуульдаа үлдэхээр шийдсэнсэн. Захирлын зөвлөлийн хурлаар ороход багш нар "Их цалин, сайхан амьдрал амлаад санал тавивал явчихгүй юм байгаа биз дээ?" гэхэд "үгүй ээ" гэж байсан санагдана. Одоо тэр амлалтаасаа буцах гэж байна.


Гэхдээ би эхэлж буцсан юм биш сургууль амлалтаа биелүүлээгүй. Хэн хэн нь сэтгэл хангалуун сайхан байвал хэн явах вэ дээ гэж би тэр хурал дээр хэлж байсан. Би л лав сэтгэл хангалуун байж чадсангүй. Мастер цолгүй, сургууль даа сурна гэхэд төлбөрийн асуудлыг шийдэж өгнө гэчихээд дараа нь та нар анхнаасаа мастер цолтой хүн ажилд авах ёстой байсан гэж манай профессоруудад хэлсэн гэж байна лээ. Бүтэн жил харлаа шийдэж өгсөнгүй.

Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэгчээр ажилд орсон анхны 7 хоногоос л эхлээд урмыг минь хугалсан.

Мөн өөр нэг шалтгаан нь багш хэр ирээдүйтэй вэ? гэдэг асуудал. Мэдээж улс орон хөгжихийн хэрээр багш, эмч 2ын нийгмийн асуудлууд шийдэгдэж, цалин нь нэмэгдэх л байх л даа. Гэхдээ надад хүлээх цаг алга. Ахлах багш, бүр доктор болтлоо, насаараа багшилсан мөртлөө унах унаа ч гүй автобусны буудал дээр бээрэгнэж зогсдог багш зөндөө байдаг юм байна лээ.

Бас нэг том шалтгаан нь өөрөө ямар ч туршлагагүй, бодит амьдрал дээр програм яаж бичдэг, хэрэглэгчийн гар дээр очтолоо ямар замыг туулдаг талаар туршлага байтугай, төсөөлөл ч гүй хүн тэрний талаар хичээл заана гэдэг байж болшгүй зүйл юм байна.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр баахан шалтгаан тооччихлоо. Мэдээж манай сургууль надаар дутахгүй. Гэхдээ юу ч гэсэн үгээ хэлээд гаръя гэж бодлоо.

Жаахан ч гэсэн мэддэг зүйлээ бусдадаа хэлэхийг хүсдэг хүсэл маань хэзээ ч унтрахгүй гэдэгт итгэлтэй байна. Хойшид програмчлалын талаар миний http://delgermurun.newmediamarketingagency.com/ блог дээр уулзаж байя. RSS уншигчдаа хийгээд аваарай :D. Энэ блогоо орхиж байгаа гэсэн үг биш шүү. Мэргэжлийн бус зүйлс буюу үзэл бодлоо энд бичсээр байх болно.

Баяртай багш, оюутнуудаа. Дурсамж, ухаарал дүүрэн 1 жилийн хамт өнгөрөөсөн дөө баяртай байна. Бүгдэд нь амжилт хүсье.

Хүндэтгэсэн П.Дэлгэрмөрөн

20 comments:

  1. Баяртай. Бие гэрээ засчихаад "Одоо болсон" гэсэн үедээ сургуульдаа эргэж ирээрэй :)

    ReplyDelete
  2. Өөрийн бодол өөртөө зөв. Өөртөө л үнэнч байгаарай

    ReplyDelete
  3. Би багшаар үлдэхээс айж байсан, юу ч үгүй байж, бизнесийн өөрийн амжилтгүй байж хүнд бизнесийн ухаан заана гэхээс би айж байсан, насаа бодсон ч тэр. Залуу хүн тэвчээр нь үнэн юм билээ, боловсролын хамгийн цаад гол үр дүн нь хүн тэвчээртэй болоход оршдог гэж боддог. Харин хожим надад багшлах боломж олдоно гэдэгт би бат итгэдэг.
    ажилд чинь амжилт хүсье.

    ReplyDelete
  4. ЭрхбилгүүнJanuary 03, 2011

    найз нь дандаа чамд итгэдэг шүү, Хонгилын үзүүрт гэрэл харагдсан бол тийшээ л явдаа.

    ReplyDelete
  5. хэхэ.Манай сургууль багш нар нь явдаг тарни уншуулсан байх :-P Дараагийн ажилд чинь амжилт хүсье

    ReplyDelete
  6. ГалсанбатJanuary 04, 2011

    Сайн уу дээгий. Залуу хүн өөр юм хийж үзсэн дээр. Сургууль багшилвал мэдээлэлээс хоцрохгүй. Амьдралаа бодвол цалин сайтай ажил хийсэн дээр байхаа.

    ReplyDelete
  7. hey zaluu ta guai tegej bodoj bolohgyi shuu! Chamaig tegej bodood garaad yavbal ene surguuli chin zaluuchuudaar UPDATE hiigdehgyi, Mani metiin bagsh nar huuhduudiin tolgoig erguulsen heveeree l bolno shuu. Hun durtai ajildaa setglee gargaad ajillaval ur dun ni zaaval gardag yum sh dee. Zaluu hund oron bair, mongo togrog geed boon asuudal baigaa l daa. Gehdee buh yum bolnoo. Hamgiin gol ni durtai ajlaasaa iim berhsheel heleed zugataaj bolohgyi.
    Uneheer bagsh bolmoorgyi bol yaahav dee. Gehdee zaluuchuud ingeed garaad yavaad baival hetsuu l baina. Odoo Jagaarj, Boldhuu ingeed unavdaa...

    ReplyDelete
  8. Pdeegii-гээ ийм шийдвэр гаргах хүртлээ тэсэж байсанд анд нь бахархаж байна. Мэдээж бидний амьдралын шийдвэр бидний гарт л байдаг. Сургууль чамаар дутна даа. Найз нь ямартай ч мастераа төгстлөө ажиллана гэж бодож байгаа. Анддаа амжилт хүсье.

    ReplyDelete
  9. Амжилт шүү... туршлага мэдлэгэ хөрөнгө 3ийг хамтдана цогцлоон бүтэчээд ирээдүйд бие болох их оюунлаг хүчийг бие болгоорой :D

    ReplyDelete
  10. @JagaaRJ : Төгстлөө байх ч бас зөв шүү :P.

    ReplyDelete
  11. @serdaram багшаа ийм шийдвэр гаргасанд уучлаарай. Манай тэнхимд л гэхэд энэ намар 3 залуу орсон тэгэхээр мань мэтээр дутахгүй байхаа.

    ReplyDelete
  12. Яагаад ч юм аймар хамарсалтай санагдаж байна. Гэхдээ би чамайг зөв сонголт хийсэн гэж бодож байгаа шүү. Чам шиг чадварлаг боловсон хүчинг иймхэн шалтгаанаар алдаж байгаад сургуулийнхаа өмнөөс харамсаж байна. Мөн чамд илүү өндөр амжилт гаргах ирээдүй бий. Амжилт хүсье!!!

    ReplyDelete
  13. Дэлгэрмөрөний хөвөөндөө гээд сайхан дуу байддагдаа Тэгвэл залуу хүн өөрөөрөө бахархаж өшөө олон зүйл үзэж харж багшилвал илүү сонирхолтой байх гэхдээ хүн засна гэдэг хэцүү тиймээс гаргасан шийдвэртээ битгий харамс сайн хувийн хэвшил зөндөө болсон өөрийгөө бодитоор үнэлүүл гэж зөвлөе.

    ReplyDelete
  14. НэргүйJanuary 07, 2011

    Сайн уу чамд энэ сэтгэгдлийг унших өдрийн мэнд хүрье. Би ч гэсэн энэ сургуультай амьдралаа холбоод өдгөө 5 жил болжээ. Энэ хооронд их юм болж өнгөрсөн дө тэгэхдээ нээрээ надад хожсон юм юуч байсангүй олж авсан мэдлэг гэж ч байсангүй харин олж авсан зүйл маан гэвэл хэл амны бай болж бөөн бөөн дарамт хөгширч буй нас л олдож авсан байна.тэгэхдээ яахав дэ хэзээ нэгэн цагт би ч гэсэн ингээд явах юмсан гэж боддог. Харин ч чи азтай юм байна энэ байдлаа эртнээс мэдэж хурдан шуурхай арга хэмжээ авч чадаж байна шүү даанч надад энэ сургууль юм мэдэж байж гарна гэсэн боловч чадахгүй өдий хүрчээ одоо яахав дэ чи азтай байна бас чамд амжилт хүсье.Зөв шийдвэр гаргасан байна одоо харин Мастераа арай өөр газар хамгаалж төгсмөөр юм да

    ReplyDelete
  15. Багша би сайн мэдэхгүй гэхдэ энэ зөвхөн миний бодол шүү."Та зөв шийдвэр гаргажээ. Энэ шийдвэртээ бат зогсоорой. Өөр орчинд очиж байж л өөр шинэ зүйлийг мэдрэх бас мэдэж авах байх" Good Luck

    ReplyDelete
  16. odoo NMMA-d ajillaad bgamu. ergej irehiimu. zarim humuus jaahan emzeglej l huleej avsan bn lee. yalanguya togtvor suurishiltai ajillahaar shiidsen bagsh nart bol bichsen zuil chini ih hund tussan gsn shw

    ReplyDelete
  17. Тийм. Эргэж ажиллах бодол алга. Би өөрийнхөө л бодлыг бичсэн шүү. Бусад багш нарыг амьдралгүй энэ тэр гэж огт бичээгүй. Миний л бодол. Өөрсөд дээрээ тусгаж авах хэрэггүй байхаа. Та КТМС - д орсон юм уу?

    ReplyDelete
  18. та зөв шийдвэр гаргажээ.нэг л амьдрах амьдралаар өөрийн бодлоороо л шийдвэр гаргах нь зөв шүүдээ амжилт хүсье

    ReplyDelete
  19. та зөв шийдвэр гаргажээ.нэг л амьдрах энэ амьдралдаа өөрийн бодлоор шийдвэр гаргах нь өөрийгөө мэдэж байгаа хүн л шинж таньд амжилт хүсье

    ReplyDelete
  20. Зөв зөв амжилт! Магадгүй доктор профессор болчихоод багшилвал тэр үеийн оюутнуудад өгөөжтэй байх. Миний бодлоор Сэрдарам багшийн хэлээд байгаа залуучуудаар update хийх явдал нь бас сөрөг үр дагавартай байна. Учир юу гэвэл тэдэнд заах арга үнэн учир дутагдалтай байгаа юм. Баклаварын зэрэгтэй дөнгөж төгссөн оюутан багш болоод ирэхээр хэдийгээр их мэдлэг чадвартай ч гэсэн бусдад түүнийгээ зааж сургаж ойлгуулахдаа муу байгаад байгаа юм шиг санагдаад байгаа юм. Энэ гэхдээ муу сурлагатан миний л бодол шүү хэхэ :D

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.