Sunday, September 4, 2011
Амьдрах урлаг
Бүгд танаас л шалтгаалах болно.
Та тохирох дүрээ олсон уу, хайсаар л явна уу?
Зүрх
Monday, January 3, 2011
Амьдралаа бодъё доо...
Өөрийнхөө хүсэл, өрөөл бусдын зөвлөгөө бүгд л сургуульдаа үлдээд багш болчих гэж шаардаж байлаа. Залуу насны онцлог ч юм уу их л хурдан шийдвэр гаргаж сургуульдаа үлдэхээр шийдсэнсэн. Захирлын зөвлөлийн хурлаар ороход багш нар "Их цалин, сайхан амьдрал амлаад санал тавивал явчихгүй юм байгаа биз дээ?" гэхэд "үгүй ээ" гэж байсан санагдана. Одоо тэр амлалтаасаа буцах гэж байна.
Friday, December 31, 2010
Тавтай морил 2011 он
2010 он миний хувьд хамгийн дурсамж дүүрэн, чухал шийдвэрүүд гаргасан, амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсан ёстой л үйл явдлаар дүүрэн буцалсан он болж өнгөрлөө.
Яг нэг жилийн өмнө байрандаа ганцаараа он гаргах гээд байж байсан минь өчигдөр л юм шиг тодхон байна. Найз охиноо хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон гиеүрч л суулаа. Хайрт минь ч ирлээ, хармаагаа хоослон байж багахан ширээ засав. Тэр үед би гэдэг хүн ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн байсан юм. Ийм л дүр төрхтэй угтсан шинэ он маань, хуучин он болон улиран одож байна.
2010 он 1 сарын 6-нд дипломынхаа жинхэнэ хамгаалалтанд орж, 1 сарын 20нд ШУТИС-КтМС гэдэг сургуулийг төгсөж бакалаврын дипломаа гардаж авснаар амьдрал минь нэгэн үеийн түүхийг дуусгаад дараагийн үедээ орж, шинэ шинэ боломж, шинэ шинэ дурсамжуудыг амьдралын төөрөг дээр минь зурсаар л.
Сургуульдаа багшлахаар шийдэж 2 улирал хичээл зааж үзлээ. Санасныг бодвол их л хэцүү ажил байна. Энэ онд гаргасан буруу шийдвэрүүдийн нэг нь. Үүний талаар удахгүй дэлгэрэнгүй бичнэ.
6 сарын 23нд бичсэн Twitter - н direct message томоохон эргэлтийг авч ирсэн юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэгчээр миний хувьд агуу үйл явдал энэ л зурвасаар эхэлсэн. Би үнэхээр хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орсон. Монголын төлөө ажиллаж, Монголдоо баялаг бүтээж, Монголдоо сайхан амьдрах боломж надад бүрдэж байна. Соёл-Эрдэнэ ахын "залуу хүнд маш их боломж гарч ирнэ алдалгүй л барьж авах хэрэгтэй" гэсэн жиргээ үнэхээр үнэн болох нь улам бүр батлагдсаар.
11 сарын 2нд хүүтэй боллоо. Амьдралын хамгийн баяр баясгалантай, дурсамжтай өдөр. Үгээр илэрхийлж боломгүй гэдэг шиг тэрхэн цаг мөчид тийм л аз жаргал, амар амгаланд умбаж байлаа. Бичих гэхлээр үнэхээр авьяас дутаж байна.
Хэзээ ч уучилж боломгүй алдаа дутагдал, хэзээ ч мартамгүй сайхан үйл явдал, сайн муу, жаргал зовлон хосолсон нэгэн оныг ардаа үдлээ. Гаргасан алдаагүй давталгүй, амжилтаа ахиулан ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛСЭН, аз жаргалыг мэдэрсэн сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.
Амьдралын хүрдэнд ТАВТАЙ МОРИЛ 2011 ОН.
Wednesday, December 15, 2010
Би
Алдарт Эйнштэйний гол зарчим нь би л хийнэ, би л чадах ёстой. Бид биш би гэдэг ганцхан зүйл дээр тогтдог байж. Энэ нь өөрийнхөө чадвар, мэдлэг, туршлагадаа найдаж байгаагийн шинж байх. Тэр үедээ энэ хүн энэ зангаасаа болж элдвээр хэлүүлж байсан гэдэгт би үлдсэн амьдралаа дэнчин тавиад мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ тэр муугаар хэлүүлж байсан ч мундаг хүн болж суу билэгт хүнээр тодорсон нь энэ би гэх дотор байгаа хэн ч үл олж таних бас үл мэдэх орон зайгаа зөв мэдэрснийх биз.
Та хамт олонтойгоо, найз нөхдөөрөө, гэр бүлийнхээ хамт авахуулсан зургаа харахдаа хамгийн түрүүнд хэнийг эхэлж хайдаг вэ? Мэдээж өөрийгөө л хардаг энэ чинь таны би гэх тэр хүч оршин тогтнож байгаа, арилаагүй гэдгийг нотолж байна. Та үүнийг огт анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ таны оюун бодолд програмчлагдсан мэт оршисоор байх болно.
Америкийн утасны компаниас хүмүүсийн хооронд ярьж байгаа үгэнд судалгаа хийж хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа үгийг тодорхойлоход би гэдэг үг хамгийн ихээр давтагдаж байв. Бас л хүний үнэлэмж хаашаа чиглэж хаана юу г эрхэмлэдэг бэ гэдгийг харуулсан судалгаа.
Би ч мөн өөрийгөө таних гэж тэнэж будилж тэмтжиж яваа хүн. Үг минь мөнх бие минь хэврэг болохоор үгээ хүргэж бусдад таниулах гэсэн эгэл хүн. Хийж бүтээхэд би гэдэг үгний утгыг таньж, учгыг тайлах чухал мэт санагдсан учир үзэг үсэг хоёрыг холбож сууна. Бүхэл цаг үед асуулт хэвээрээ хариулт нь тодорхойгүй би... гэж хэн бэ гэж өдөр бүхэн өөрөөсөө асууж байгаарай...
Эх сурвалж baterdene.posterous.com
Sunday, April 25, 2010
ISP - нүүд орон нутагт хөрөнгө оруулалт хиймээр байна
Saturday, January 30, 2010
Аз жаргалын эрэлд
Monday, November 30, 2009
Ийм байдаг юм байна.
Хайр байсан, байгаа, байх ч зүйл ажээ. Хайр байгаагүйсэн бол Бетховений “Сарны сонет”, Шекспирийн “Ромео Жульета хоёр”, Сократын “Нууц”, бүтээгдэхгүй байсан биз. Гэтэл хайр гэж яг юу юм бол өдөртөө гэрэлтээд шөнөдөө харанхуйлдаг нар юм болвуу, өөрт нь дурлахаар хаяад явдаг сэтгэл юм болвуу, өөрөө ч мэдэхгүй байхад бусдыг боддог бодол юм болвуу. Гэтэл аль нь ч биш ажээ. Үүнийг би энэ насандаа битгий хэл ирэх үед ээ ч ойлгохгүй биз. Олон зууны хүмүүсээс олсноос олоогүй нь олон. Гэхдээ би нэг зүйлийг сайн мэднэ хайр хэзээч алга болдгүй өчигдөр байсан бол өнөөдөр байж л байдаг бас ирээдүйд ч хадгалагддаг гэдгийг ойлгосон. Хайр гэдэг цагаан сэтгэлийг хагацал гэдэг хар сүүдэр дагадаг. Хагацлаас л болж Бетховен насаараа ганцаараа амьдарч, Сартр Утопи хайрын онолоо боловсруулж, Пушкин дуэлээр амиа алдсан. Бичигдэх байдал нь 7хон үсэгтэй ч үйлдэх гамшиг нь хязгааргүй ажээ. Хамгийн үнэнд ойрхон зүйл өнгөрсөн үеийн түүх л байдаг. Түүх хэзээ ч худлаа хэлэлгүйгээр дахин дахин давтагдсаар үргэлжилсээр байдаг. Харин хүн гэдэг нэг нэгэндээ гомдсоор байгаад дахин давтагдахгүй гэдгээ мэдэхгүй л өнгөрөх юмдаа...
Бичсэн : О.Бат-Эрдэнэ (сайн найз маань)
Sunday, November 8, 2009
КТМС - ийн талаар
Сургалтын орчны хувьд манай бүх мэргэжлийн хичээл ордог байсан 202тоот лабораторийн ихэнх компьютер нь эвдэрцэн лабрант (дуудлагаараа л биччихлээ бараг буруу байхаа) эгч янзлах гэж хичнээн гүйгээд ч үнэндээ нэмэргүй. Захиралаас солихгүй юм уу? гэж асуухаар 4жилийн хугацаатай байдаг юм хугацаа нь болоогүй гэх. Гэтэл 18 сард компьютер бүрэн өөрчлөгдөж байна шүүдээ цаана чинь. Харин энэ жилээс шинэ лаб нээсэн нь сайшаалтай бидний дүү нарт л хэрэгтэй юмдаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүс болох бидний лаб арай л ийм байдаггүй болов уу гэж бодоод байгаам. Би гадаад энэ тэр явж юм үзэж нүд тайлаагүй лдээ гэхдээ л зүгээр хар ухаанаар бодоход ширээ болгонд процессор тавих хэрэг байгаа ч юм уу даа. Тэрний оронд нилээн гайгүй ганц сервер суурилуулчаад хэдэн дэлгэц тавьчуул үнэ нь ч хямдхан тусмаар юм шиг санагдаад байгаам.
Зиа тэгээд тоочоод байвал бэрхшээл зовлон дуусахгүй нь ямартай ч энэ сургуулийг төсгөнө. Төгссөн хойноо нэр хүндийг нь хөөдчихгүй л явахыг хүснэ...
Эцсийн эцэст юм сурах эсэх нь зөвхөн хувь хүнээс л шалтгаална. Тийм болохоор интернет гэдэг сайхан зүйлийг зөв зүйлд зориулан сайн сурч, сайн хүн болж Монголынхоо хөгжилд жаахан ч болов нэмэр болцгооё найзуудаа !!! Амжилт хүсье. Цаг гаргаж уншсанд баярлалаа. Шүүмж, сайшаал байвал сэтгэгдлээ үлдээгээрэй :)
Monday, February 23, 2009
Тогтолт үзсэн минь
Хүнд хэлэхэд ичмээр ч юм шиг бахархмаар ч юм шиг гэхдээ яагаад ч юм бичмээр байна. Хотод 3 жил сурахдаа өчигдөр л анх удаа “ЮБ палас” орж үзлээ. Их ч гоё тоглолт үзлээ гэгээлэг, хуучинсаг бас шинэлэг. “ЮБ палас” – д орж үзэх гэсэндээ ч би ч тоглолт үзэх гэсэндээ ч биш Үлэмжбилгүүн гэдэг хүүгийн эмчилгээний зардалд зориулсан “Эргэн дурсахуй хандивын гараа сунгаж байна” нэртэй хандивын тоглолт болохоор л үзсэн юм.
Цөөхөн хүн үзсэн ч гэсэн бүгд сайхан сэтгэл өвөртлөн ирсэн учраас дотор хүйтэн байсан ч уур амьсгал халуун дулаан дуулж байгаа хүмүүс нь сэтгэлээсээ дуулж байсан учраас даарах ч зав гарсангүй. 7 цагаас эхлэнэ гэсэн боловч би найзтайгаа 7:30 гэж очлоо. Гэтэл тоглолт эхлэх нь байтугай эрт ирсэн хүмүүс билетээ зарчаад явмаар байна хямдхан авчихаач гэсээр угтлаа. Юу гэж тэднээс авахав тэр жаахан хүүхдэд л туслах гэж ирсэн болохоор авдаг ёсоор нь кассаас нь авна гэж найздаа зөрүүдэлсээр билетээ авлаа. Ажилтай болсон юм бол зүгээр л 7000 төгрөг хандивлачихаад явчихаач гэж хэлмээр л байлаа. Зохион байгуулж хүмүүс нь ч гэсэн ийм сайхан зүйл санаачилчихаад ямар сэтгэлгүй хариуцлагагүй ханддаг юм гэж бухимдсаар бас л хүлээх хэрэгтэй боллоо. Уур амьсгал нэг л биш болоод явчихлаа аль болох цагийн талаар бодохгүйг хичээн 30 мин – г арай чүү өнгөрөөв.
Ороод суусан чинь цөөхөн ч хүнтэй энэ ер нь юу л болоод явчхавдаа гэж бодогдлоо. Харин эхний дуучин гарч ирээл дуулахад байдал шал эсрэгээр эргээд нэг л гоё болоод явчив. Ээлж дараалан ээж аавын минь идэр үеийн домог болсон дуучид мэддэг мэддэггүй заримы нь сонсоо ч гүй сайхан сайхан дуунуудаа бидэнд сэтгэлд зүрхнээсээ зориулсан. Дуулсан дуучид бүгдээрээ 40 хол гарсан ихэнх нь 50 гаран насны хүмүүс гэхэд бүгд л яг залуугийнх шигээ цог жавхаатай овор ч үгүй ер нь хөгширдөггүй юм болов уу гэж бодогдохоор сайхан дуучид хөгжимчид байна. Тэд нар яг л залуугийнх шигээ залуудаа зохиосон хайрын тухай дуугаа сэтгэл догдлон дурсамжаа сэргээн байж дуулсан.
Урлагийн хүмүүс, ихэнх хүмүүс магадгүй бүх хүмүүс залуу насаараа л залуугынхаа гэгээтэй, гунигтай бас сургамжтай дурсамжаараа л амьдардаг болов уу гэлтэй. Залуу хүн гэж хүсэл мөрөөдөлтэй хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Юутай маш сайхан тоглолт үзэн, орж үзээгүй газраараа орон, найзаасаа их сайхан мэдээ сонсож бүх стресс тайлагдсан сайхан тиймээ сайхан өдөр болж өнгөрлөө гэж.
