Monday, November 30, 2009

Ийм байдаг юм байна.





Хайр байсан, байгаа, байх ч зүйл ажээ. Хайр байгаагүйсэн бол Бетховений “Сарны сонет”, Шекспирийн “Ромео Жульета хоёр”, Сократын “Нууц”, бүтээгдэхгүй байсан биз. Гэтэл хайр гэж яг юу юм бол өдөртөө гэрэлтээд шөнөдөө харанхуйлдаг нар юм болвуу, өөрт нь дурлахаар хаяад явдаг сэтгэл юм болвуу, өөрөө ч мэдэхгүй байхад бусдыг боддог бодол юм болвуу. Гэтэл аль нь ч биш ажээ. Үүнийг би энэ насандаа битгий хэл ирэх үед ээ ч ойлгохгүй биз. Олон зууны хүмүүсээс олсноос олоогүй нь олон. Гэхдээ би нэг зүйлийг сайн мэднэ хайр хэзээч алга болдгүй өчигдөр байсан бол өнөөдөр байж л байдаг бас ирээдүйд ч хадгалагддаг гэдгийг ойлгосон. Хайр гэдэг цагаан сэтгэлийг хагацал гэдэг хар сүүдэр дагадаг. Хагацлаас л болж Бетховен насаараа ганцаараа амьдарч, Сартр Утопи хайрын онолоо боловсруулж, Пушкин дуэлээр амиа алдсан. Бичигдэх байдал нь 7хон үсэгтэй ч үйлдэх гамшиг нь хязгааргүй ажээ. Хамгийн үнэнд ойрхон зүйл өнгөрсөн үеийн түүх л байдаг. Түүх хэзээ ч худлаа хэлэлгүйгээр дахин дахин давтагдсаар  үргэлжилсээр байдаг. Харин хүн гэдэг нэг нэгэндээ гомдсоор байгаад дахин давтагдахгүй гэдгээ мэдэхгүй л өнгөрөх юмдаа...


Бичсэн : О.Бат-Эрдэнэ (сайн найз маань)


6 comments:

  1. хайр ч хэрэгтэй л дээ. азгүй дурлалд өртөөд шаналж явахгүй л бол, Аз жаргалаар дүүрэн дахин давтагдашгүй мэдрэмж шүү.

    ReplyDelete
  2. Хайр гэдэг хүнд ер бусын агуу их хүчийг өгч, зарим үед агуу их хүчирхэг хүнийг ч өмнөө сөгдүүлж чаддаг ер бусын их хүч.

    "Ай хайр дурлалын бурхан чи намайг ивээлдээ багтаагаач..."

    ReplyDelete
  3. shn hair bdg yum oldwol aldaj bolmoorgui yum shig. sn hun bdag taarwal haralgu ungurch chadmaargui yum shg

    ReplyDelete
  4. Сайхан бичжээ . Найзад чинь амжилт :D

    ReplyDelete
  5. Үнэн л юм бичсэн байна

    ReplyDelete
  6. Сайхан бичсэн байна. Хайр гэхээр сэтгэл хөдлөх ч шиг...

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.