Зовлон жаргал хоёрыг ялгаж, салгаж чаддаг хүн энэ хорвоод цөөн бололтой. Зарим хүний зовлон хэн нэгэнд хэзээ ч эдлэшгүй жаргал байхад, өөр нэгний дээдийн жаргал зарим нэгэнд хэзээ ч хүсэшгүй зовлон байдаг. Жаргал зовлон хоёр гэдэг хөшүүргийн дунд хүний амьдралд тэнцэртэй оршин байдаг гэлтэй. Жаргалыг эдлэе гэвэл түүний төлөөст зовлонг дав гэх нь ч бий. Хэт ташуурсан жаргал эцэстээ хэзээ ч дуусашгүй зовлонгоор ч төгсдөг.
Аз жаргалын нууцыг тайлахад нэгэн түүхийг өгүүлье. Нэгэн наймаачин хүүгээ аж жаргалын нууцыг олуулахаар нэгэн ухаант мэргэн хүнрүү явуулжээ. Хүү яван явсаар цөлийн дунд нэгэн сайхан байшинд иржээ. Энэ байшин нь нөгөө ухаант мэргэний гэр байлаа. Бодсонтой харьцуулбал хүн хөл ихтэй амьтан хүн холхисон айл байлаа. Тэр хүү ухаант мэргэнтэй уулзаж асуултынхаа хариуг олох гэсэн боловч олон хүнтэй уулзаж байсан тул удаан хүлээхээр болжээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа нөгөө ухаант мэргэн хүүтэй уулзаж чамд ямар асуудал гараа вэ? гэж асуужээ. Хүү аз жаргал гэж юу вэ? гэж асуухад. Би одоохондоо завгүй байна чи манай орд харшаар тойроод үзэж сонирхож байгаад хүрээд ир гэжээ. Харин явахад нь нэг халбаган дээр хоёр дусал тос дусаагаад үүнийг асгаж болохгүй шүү гэжээ. Хүү халбаган дотрох тосоо асгачихгүйг хичээн явж байгаад иржээ. Мэргэн хүн хүүгээс чи манай цэцэрлэгийг ажив уу, манай гоёмсог зурагнуудыг сонирхов уу гэхэд хүү тосоо асгахгүйн хичээж явсаар байгаад юуг ч ажиглаагүйгээ хэлжээ. Гэтэл мэргэн хүн тэгвэл дахиад яваад сайн хараад ажиглаад ир гэжээ. Энэ удаа хүү тэдний гэрийн үнэхээр сайхныг бахдан харж явжээ. Хүү ухаант мэргэн хүн дээр ирээд үзсэн харснаа бүгдийг ярьж өгч гэнэ. Мэргэн хүн хүүгээс тосоо яасан бэ гэхэд хүү орд харшийн харж явахдаа тосоо мартаад асгасан байлаа. Мэргэн хүн хүүд хандан аз жаргал гэдэг гадна байгаа сайн сайхныг ажиглаж байхдаа халбаган дахь тосоо асгахгүй байхыг л хэлдэг юмдаа гэжээ. Аз жаргал гэдэг тэгвэл бүх зүйлийн зохицол байх нь. Хэлбэрээсээ хэтэрсэн зүйл л зовлон болж хувирдаг. Салхи элсэн манханы хэлбэрийг өөрчилдөгч цөл хэвээрээ л үлддэг. Үүнтэй адилаар л байж чадвал аз жаргалын нууцыг олж чадна.
Аз жаргалыг хэрвээ хэмждэг байсан бол эрүүл бас элэг бүтэн байхыг хамгийн дээд жаргал гэлтэй.
Аз жаргалыг хэрвээ сонгодог байсан бол эрдэмд шунах, зорисондоо хүрэхийг хамгийн гайхамшигтай жаргал гэлтэй.
Бичсэн : О.Бат-Эрдэнэ (сайн найз маань)
Үнэхээр сайхан үг байна шүү. Амжилт хүсье. Аз жаргал нь сайн сайхныг мэдрэхдээ хариуцлагаа мартахгүй байна гэсэн утгатай гэж ойлголоо. Баярлалаа.
ReplyDeleteАз жаргал ирдэггүй. Бий болдог. Бий болгодог зүйл.
ReplyDeleteер нь бол амьдрал дээр тосоо асгахгүйгээр тэдгээрийг үзэж чадах хүн тийм ч олон байдаггүй байх. Гэхдээ энэ бол миний л бодол
ReplyDeleteАз жаргалтай байх нь тухайн хүнээс их шалтгаална даа. Хаана ч аз жаргал оршин байна түүнийг хүн олж харах нь их чухал.
ReplyDeleteСайн байна уу? Аз жаргал ...
ReplyDeleteТа одоо ч их жаргалтай байгаа биш гэж үү? бид түүнийг олж харах л хэрэгтэй. Гэхдээ зовлон ч бас хэрэгтэй шүү дээ. Хэрэв харьцуулах зовлонгүй бол жаргал гэж чухам яг юу юм бэ?
Ард түмээн МОНГОЛ-доо МОНГОЛ-оороо ярьж хүсэл тэмүүлэлтэй сайхан амьдарцгая
... гэлтэй биш, гэдэг гэнэлээ гэсэн бол, за тэр ч яахав
ReplyDelete