Showing posts with label Миний дүүгийн шүлэг. Show all posts
Showing posts with label Миний дүүгийн шүлэг. Show all posts

Thursday, February 19, 2009

Эх орон (Дунд дүүгийн шүлэг)

Ирээдүйг дуудаж бид хорвоод мэндэлсэн
Эрдэнэт хүний заяаг бид олсон шүү дээ
Эх орноо хайрлах гэж бид ирсэн шүү дээ
Эгэл биш эгнэшгүй заяат хүмүүс шүү дээ бид
Эх орон гэдэг энэ сайхан эрдэнэсийг
Энхрий үрс нь бид дэлхийн тавцанд гаргахгүй юм бол
Хэн гаргах юм бэ?
Тэнгэрээс унасан од шүү дээ бид
Тэнгэрлэг Чингисийн удам шүү дээ бид
Тэмцэх гэж амьдардаг юм шүү дээ бид
Тэмүүлэх гэж мөрөөддөг юм шүү дээ бид
Тив дэлхийд эх орноо дуурсгах амьд эрдэнэс нь юм шүү дээ бид

П.Дэлгэрцэцэг

Дунд дүү маань 9 - р ангид сурдаг. Их өрөвч хүүхэд л дээ бичсэн зүйлээс нь гэсэн харагдаж байгаа биз. Миний дүү ч ухаантай эмэгтэй болно доо.

Амьдрал (Бага дүүгийн мөрт)

Амьдрал гэдэг ээдрээ байдаг
Ээдрээг тайлах гэж
Энэ орчлонд хүн амьдардаг
Хүний амьдрал тайлж баршгүй
Хэцүү оньсого
Оньсогыг тайлах нь
Амьдралын гол учир утга юм
Амьдрал утгагүй гэдэг худал
Адал явдал аймшиг баяр хөөр
Энэ бүхэн амьдралын амт

П.Дэлгэрзаяа

Хэхэ жаахан онцгүй болчихсон юм шиг байна. Бага дүү маань 7 - р ангид сурдаг юм. Ямар ч өөрчлөлтгүйгээр яг дүүгийнхээ бичсэнийг биччихлээ.

Миний дүүгийн шүлэг(1)

Би 2 эмэгтэй дүүтэй миний эрдэнэсүүд байгаа юм. Одоо 9, 7 - р ангид сурдаг. Жаахан юм бичих сонирхолтой авъяас ч гэсэн байгаа юм шиг байна лээ хэхэ. Лав л миний сэтгээгүйг сэтгэдэг юм. 2 дүүгийнхээ бичих гэж оролдсон хэдэн мөртүүдийг оруулж байхаар шиидлээ.

Нэргүй


Дөрвөн өнгийн хувцастай орчлонд

Дөрөө мултлан бууж ирсэн би

Алаг эрээн цагаан цаасан дээр

Арилгаж болшгүй толбо болон үлдсэн

Алдаж онох энэ орчлонд

Аавын үг гэдэг алтнаас үнэтэй байсныг

Амьдралын явцад ухаарсан би

Буцаж урсдаггүй урсгал ус шиг

Урсан өнгөрөх цаг хугацааг

Ухрааж буцааж болдог бол

Алдаа эндлээ залруулахсан

П.Дэлгэрзаяа