Monday, February 23, 2009

Тогтолт үзсэн минь

Хүнд хэлэхэд ичмээр ч юм шиг бахархмаар ч юм шиг гэхдээ яагаад ч юм бичмээр байна. Хотод 3 жил сурахдаа өчигдөр л анх удаа “ЮБ палас” орж үзлээ. Их ч гоё тоглолт үзлээ гэгээлэг, хуучинсаг бас шинэлэг. “ЮБ палас” – д орж үзэх гэсэндээ ч би ч тоглолт үзэх гэсэндээ ч биш Үлэмжбилгүүн гэдэг хүүгийн эмчилгээний зардалд зориулсан “Эргэн дурсахуй хандивын гараа сунгаж байна” нэртэй хандивын тоглолт болохоор л үзсэн юм.

Цөөхөн хүн үзсэн ч гэсэн бүгд сайхан сэтгэл өвөртлөн ирсэн учраас дотор хүйтэн байсан ч уур амьсгал халуун дулаан дуулж байгаа хүмүүс нь сэтгэлээсээ дуулж байсан учраас даарах ч зав гарсангүй. 7 цагаас эхлэнэ гэсэн боловч би найзтайгаа 7:30 гэж очлоо. Гэтэл тоглолт эхлэх нь байтугай эрт ирсэн хүмүүс билетээ зарчаад явмаар байна хямдхан авчихаач гэсээр угтлаа. Юу гэж тэднээс авахав тэр жаахан хүүхдэд л туслах гэж ирсэн болохоор авдаг ёсоор нь кассаас нь авна гэж найздаа зөрүүдэлсээр билетээ авлаа. Ажилтай болсон юм бол зүгээр л 7000 төгрөг хандивлачихаад явчихаач гэж хэлмээр л байлаа. Зохион байгуулж хүмүүс нь ч гэсэн ийм сайхан зүйл санаачилчихаад ямар сэтгэлгүй хариуцлагагүй ханддаг юм гэж бухимдсаар бас л хүлээх хэрэгтэй боллоо. Уур амьсгал нэг л биш болоод явчихлаа аль болох цагийн талаар бодохгүйг хичээн 30 мин – г арай чүү өнгөрөөв.

Ороод суусан чинь цөөхөн ч хүнтэй энэ ер нь юу л болоод явчхавдаа гэж бодогдлоо. Харин эхний дуучин гарч ирээл дуулахад байдал шал эсрэгээр эргээд нэг л гоё болоод явчив. Ээлж дараалан ээж аавын минь идэр үеийн домог болсон дуучид мэддэг мэддэггүй заримы нь сонсоо ч гүй сайхан сайхан дуунуудаа бидэнд сэтгэлд зүрхнээсээ зориулсан. Дуулсан дуучид бүгдээрээ 40 хол гарсан ихэнх нь 50 гаран насны хүмүүс гэхэд бүгд л яг залуугийнх шигээ цог жавхаатай овор ч үгүй ер нь хөгширдөггүй юм болов уу гэж бодогдохоор сайхан дуучид хөгжимчид байна. Тэд нар яг л залуугийнх шигээ залуудаа зохиосон хайрын тухай дуугаа сэтгэл догдлон дурсамжаа сэргээн байж дуулсан.

Урлагийн хүмүүс, ихэнх хүмүүс магадгүй бүх хүмүүс залуу насаараа л залуугынхаа гэгээтэй, гунигтай бас сургамжтай дурсамжаараа л амьдардаг болов уу гэлтэй. Залуу хүн гэж хүсэл мөрөөдөлтэй хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Юутай маш сайхан тоглолт үзэн, орж үзээгүй газраараа орон, найзаасаа их сайхан мэдээ сонсож бүх стресс тайлагдсан сайхан тиймээ сайхан өдөр болж өнгөрлөө гэж.

2 comments:

  1. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    ReplyDelete
  2. it's very nice
    Good luck...

    ReplyDelete

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.