Thursday, December 16, 2010
Жавхаа
Ойроос харахыг хүсэв
Ганц удаа хараад
Гав гинж шиг хүлэгдэв
Жавхаа бүсгүйг харвал
Уруул дээрээ мэнгэтэй
Урагшаа унжсан үстэй
Уран гуалиг биетэй
Ухаан билэг төгөлдөр
Бурхан байдаг бол хармалмаар
Буг чөтгөрөөс нуумаар
Бусдын нүд унагалгүй
Бурхан шиг тахимаар эмэгтэй
Цагаа олж төрөөгүй намайг
Цаашаа гэж түлхэлгүй уулзсан
Цамайн зан гаргалгүй зөвшөөрсөн
Цадиггүй түүхийн гэрчүүдэд баярлалаа
Үдэш оройн цагаар
Ганц бие хүлээлгэсэнд уучлаарай
Үнэнийг хэлэхэд би
Ганцхан чамтай уулзах гэж явсан юм шүү
Харах тусам нүдийг баясгаж
Хаашаа ч харсан чи харагдаад
Төгс бүтээгдсэн дагина юмаа чи
Төгөлдөр сайхны бүрдэл юмаа чи
Дахиж учрахыг мэдэхгүй ч
Даварсан би уулзмаар л байна
Уулзах ёстой хүмүүс уулзаж
Учрах ёстой хүмүүс учирдаг юм бол
Дахиад нэг уулзахсан
Үүнийг л чамаас хүсч
Үнэн үгээ хүргэж
Эл захидлаар
Эрхбилгүүн хүү гарыг чинь атгав.
2010.12.17 О.Эрхбилгүүн
Wednesday, December 15, 2010
Би
Алдарт Эйнштэйний гол зарчим нь би л хийнэ, би л чадах ёстой. Бид биш би гэдэг ганцхан зүйл дээр тогтдог байж. Энэ нь өөрийнхөө чадвар, мэдлэг, туршлагадаа найдаж байгаагийн шинж байх. Тэр үедээ энэ хүн энэ зангаасаа болж элдвээр хэлүүлж байсан гэдэгт би үлдсэн амьдралаа дэнчин тавиад мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ тэр муугаар хэлүүлж байсан ч мундаг хүн болж суу билэгт хүнээр тодорсон нь энэ би гэх дотор байгаа хэн ч үл олж таних бас үл мэдэх орон зайгаа зөв мэдэрснийх биз.
Та хамт олонтойгоо, найз нөхдөөрөө, гэр бүлийнхээ хамт авахуулсан зургаа харахдаа хамгийн түрүүнд хэнийг эхэлж хайдаг вэ? Мэдээж өөрийгөө л хардаг энэ чинь таны би гэх тэр хүч оршин тогтнож байгаа, арилаагүй гэдгийг нотолж байна. Та үүнийг огт анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ таны оюун бодолд програмчлагдсан мэт оршисоор байх болно.
Америкийн утасны компаниас хүмүүсийн хооронд ярьж байгаа үгэнд судалгаа хийж хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа үгийг тодорхойлоход би гэдэг үг хамгийн ихээр давтагдаж байв. Бас л хүний үнэлэмж хаашаа чиглэж хаана юу г эрхэмлэдэг бэ гэдгийг харуулсан судалгаа.
Би ч мөн өөрийгөө таних гэж тэнэж будилж тэмтжиж яваа хүн. Үг минь мөнх бие минь хэврэг болохоор үгээ хүргэж бусдад таниулах гэсэн эгэл хүн. Хийж бүтээхэд би гэдэг үгний утгыг таньж, учгыг тайлах чухал мэт санагдсан учир үзэг үсэг хоёрыг холбож сууна. Бүхэл цаг үед асуулт хэвээрээ хариулт нь тодорхойгүй би... гэж хэн бэ гэж өдөр бүхэн өөрөөсөө асууж байгаарай...
Эх сурвалж baterdene.posterous.com
Wednesday, December 1, 2010
Интернэтийн үнэнч фенүүдээ удахгүй уулзъя
Ингээд Монголын шилдэг блог шалгаруулах анхдугаар наадам дээр уулзацгаая.
Архаг блогчидтой уулзана гэхээр догдлоод тэсэн ядан хүлээж сууна :D. Мөн жиргээ, нүүрний номын найзуудтайгаа уулзана гэж найдаж байна.
Наадмын талаар товч мэдээлэл :
Хүссэн хүн бүр МОНГОЛ БЛОГЧИД 2010 Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж, үүднээсээ таксаа \5000₮- Уух зүйл дагалдана\ аваад шууд оролцох боломжтой. Таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх юм.
Та онлайнаар олон жил харилцаж, үзэл бодлоо солилцсон хүмүүстэйгээ нүүр тулан уулзаж танилцаж, хамтран ажиллах сайхан боломжийг ашиглаж олон жил хүлээсэн найзтайгаа уулзахад төрдөг сайхан мэдрэмжийг мэдрээрэй.
Ёслолын ажиллагааг онлайнаар дэлхий даяар цацах тул дэлхийн өнцөг буланд байгаа найз нартайгаа шууд холбогдож мэндчилээрэй.
Мөн сонирхолтой тэмцээнд оролцож шагналын эзэн болох, машины уралдаан, нүүрэн дээр зуруулах, фудболк дээр өөрийн онлайн хаягаа бичүүлэх, twitter, facebook, blogspot-ийн баатруудтай зурагаа татуулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцоорой.
Онлайн ертөнцийнхний 2010 оны хамгийн том цугларалт facebookчид, twitterчид, youtubeчид, gogoчид, банжигчид, бизнетвокчид, блогчид хамтдаа МОНГОЛ БЛОГЧИД 2010 дээр уулзацгаая.
Уулзах газар
iLoft Function House (“Хас” банкны төв байрны ард)
2010.12.03-ны 19:00 цагт
Лавлах утас: 88708980, 91006960, 99278174
Видео: http://ht.ly/3eHZt
Friday, October 15, 2010
Англи хэл сурах бүтэлгүй оролдлогууд
Зарим нэгэн хүмүүст сонирхолтой байж магадгүй гэж бодоод Англи хэл сурах яаж бүтэлгүйтэж яваагаа бичлээ.
Би гэдэг хүн Англи хэл сурах гэж хичнээн ч олон удаа эхлүүлэв дээ сүүлдээ бүр тоогоо алдаж байна. Зарим санаж байгаагаа доор жагсаав.
- Хамгийн анх 3-р ангид байхдаа цэцэрлэгийн ажилчдын хүүхдүүдэд явуулсан сургалтанд суусан юм байна (ээж маань ня-бо байсан юм). Юу ч гэсэн тоолж, уншиж сурсан юм даг.
Saturday, September 18, 2010
Semantic Web
Web 2.0 - н ачаар интернэт хэрэглэгч бүр мэдээлэгч болж, үүний ачаар асар их мэдээлэл бий болсон. Энэ их мэдээлэл дундаас хэрэгтэй зүйлээ хайж олоход хүндрэлтэй болохоос гадна, хэрэгтэй хэрэггүй, давхардсан мэдээллүүд онлайнд дэмий байршин нөөцийг үргүй зарж байна.
Өнөөдөр вэб зөвхөн бичиг баримт л байгаа, HTML тагууд нь хэрхэг харуулахыг л тайлбарлахаас юуг харуулж байгаагаа мэддэггүй.
Web 3.0 илүү ухаалаг болох тал дээр түлхүү хөгжих болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд идэвхитэй хөгжил нь одооноос буюу энэ оноос эхэлж байна гэж үзжээ.
Facebook application хэрхэн бичих вэ?
500 сая хэрэглэгчтэй энэ их айлаас Facebook-с гадна олон компани, хувь хүмүүс ашиг олж байдаг нь ойлгомжтой. Тэгвэл програмист бид нарт ямар боломж байна вэ?
Хэрвээ та facebook хэрэглэдэг бол "facebook application" гэж мэдэх байх. Үнэхээр хэрэгтэй, гоё програм /application/ хийж чадвал насныхаа хоолыг оллоо л гэсэн үг :-).