Saturday, September 18, 2010

Semantic Web

Web 2.0 - н ачаар интернэт хэрэглэгч бүр мэдээлэгч болж, үүний ачаар асар их мэдээлэл бий болсон. Энэ их мэдээлэл дундаас хэрэгтэй зүйлээ хайж олоход хүндрэлтэй болохоос гадна, хэрэгтэй хэрэггүй, давхардсан мэдээллүүд онлайнд дэмий байршин нөөцийг үргүй зарж байна. 

Өнөөдөр вэб зөвхөн бичиг баримт л байгаа, HTML тагууд нь хэрхэг харуулахыг л тайлбарлахаас юуг харуулж байгаагаа мэддэггүй.

Web 3.0 илүү ухаалаг болох тал дээр түлхүү хөгжих болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд идэвхитэй хөгжил нь одооноос буюу энэ оноос эхэлж байна гэж үзжээ.

Semantic Web :

- Юу үзүүлж байгаагаа машин өөрөө ойлгоно. 

- Тодорхой стандартын дагуу өгөгдлийг дүрсэлж хүн, машин аль аль нь ойлгодог болгож хэлбэржүүлэх.

- Уг мэдээллээ бусадтай хуваалцаж хамтран эзэмших.

 Семантик вэб нь өнөөгийн вэб сайтаас олон давуу талыг гаргасан хэрэглээг бий болгож байна. Эдгээрийн заримаас нь танилцууллаа:

Мэдлэг боловсруулах

Тухайн агуулгын хүрээнд боловсруулалт хийж мэдлэгийг зохион байгуулах.
Асуулгын хариулга нь зөвхөн нэг вэб хуудсаар хязгаарлагдахгүй үргэлжилсэн олон хуудас документ байж болдог. Энд хэн ямар документийг харсан бэ? гэдгийг тогтоох боломжтой.

Электрон арилжаа

Үнэ болон бүтээгдэхүүний мэдээллийг үнэн зөвөөр авч ирэх, бусад бүтээгдэхүүнтэй харьцуулж, тайлбар хийгдсэн тул хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байх боломжтой.
Үргэлжлэл бий...

“I have a dream for the Web in which computers become capable of analyzing all the data on the Web.” Tim Berners-Lee, 1999 /Inventor of the Web/
Одооноос биеллээ олж байна.

 

1 comment:

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.